Буддын шашны нийт лам нарын хамтарсан "Асралын аян" хүмүүнлэгийн аян тав дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо дэлхий нийтэд зарлаж, 8 р Богд Жавзандамба хутагтыг Олноо өргөгдсөн Монгол улсын хаан ширээнд залж, нийт ард олонд хишиг түгээж байсан түүхэн уламжлалыг Монголын Буддын шашны лам хуврагууд сэргээж жил бүрийн энэ өдөр ард иргэдэд ач тусаа өгөхүйц хүмүүнлэгийн аян болох Асралын аяныг зохион байгуулах болсоноор даруй 5 жилийн хугацаа өнгөрчээ.

Асралын аянд Монголын нийт лам хуврагууд болон олон улсад шавилан сууж байгаа Монгол лам хуврагууд нийтээрээ оролцож хандив өргөдөг.

Энэ удаагийн "Асралын аян 5 " арга хэмжээний хүрээнд дараах эмнэлгүүдэд яаралтай тусламжийн тэрэг, хүчил төрөгчийн аппарат, судас тодруулагч болон бусад нэн шаардлагатай төхөөрөмжүүдийг гардуулж өглөө.

Үүнд:

1.Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэг

2.ЭХЭМҮТөвийн амьсгалын эрхтний эмгэг судлалын тасаг

3.БЗД цэргийн төв эмнэлгийн хүүхдийн тасаг

4.Улсын 1 р төв эмнэлгийн уушиг, харшлын төв

5.Сүхбаатар дүүргийн хүүхдийн эмнэлэг

6.Улсын 2 р төв эмнэлэг хүүхдийг тасаг

7. Чингэлтэй дүүргийн хүүхдийн эмнэлэг

8.Цэргийн төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг

9.ЭХЭМҮТөвийн дутуу нярай хүүхдийн тасаг

10.Улсын 3 р төв эмнэлгийн зүрх судасны тасаг

11.Гэмтэл согог судлалын үндэсний төв зэрэг эмнэлгүүдэд багтжээ.

Мөн энэхүү аяны хүрээнд хөдөө орон нутгийн малчдад уламжлалт анагаах ухааны эм танг орон нутгийн сүм хийдүүдээр дамжуулан үнэ төлбөргүй түгээж байгаа аж.