Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанд талархал илэрхийлжээ
2024/01/04
Уг талархалд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, хууль зүйн доктор Я.Цэлмэн болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх хэлтсийн хамт олонд Монгол Улсын соёрхон баталсан олон улсын гэрээ, конвенциудад заасан хүний эрхийг хангах, хамгаалах, баталгаажуулах ажлын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид албан үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон аливаа үйл ажиллагаанд хүний эрхийн мэдрэмж, хандлагыг төлөвшүүлэх, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, чадамжийг дээшлүүлэх, хамтын ажиллагааг тогтвортой хэрэгжүүлэхэд дэмжин ажиллаж байгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бие бүрэлдэхүүний өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэжээ.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны хүрээнд 21914 км замыг туулж, 21 аймагт хүрэлцэн ажиллаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 28 газарт хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, хорих ял эдэлж байгаа хүмүүсийн 70 орчим өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэн, дээрх газруудад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар 20 гаруй зөвлөмжийг Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нар болон холбогдох албан тушаалтнуудад хүргүүлж, ШШГЕГ-ын удирдлагуудтай хамтран ажилласны үр дүнд 2024 онд 38 гаруй тэрбум төгрөгийг санхүүжилтийг улсын төсөвт нэмж батлуулснаар, олон жил хуримтлагдсан өрийн дарамтаас гаргаж чаджээ.
Мөн хүний эрхийн мэдрэмж, хандлагыг төлөвшүүлэх, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, чадамжийг дээшлүүлэх 55 удаагийн сургалтад 5039 алба хаагчийг хамруулж, улсын хэмжээнд 70 орчим хүний эрхийн сургагч багшийг прокурорын байгууллагатай хамтран бэлдсэнээс ШШГЕГ-ын нийт 11 албан хаагчийг сургагч багшаар бэлтгэснийг тус байгууллагаас онцолжээ.
Зочин · 2024/01/04
S XN80955877