Вьетнам руу визгүй зорчих хэлэлцээр Цагаан сараас өмнө хүчин төгөлдөр үйлчлэхээргүй байгааг мэдэгджээ
2024/01/09
Энгийн гадаад паспорттой монгол иргэд Вьетнам Улс руу 30 хоног визгүй зорчих хэлэлцээр батлагдаад буй. Харин хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаа хараахан болоогүй байгааг ЭСЯ-наас мэдээлжээ.
Тодруулбал одоогийн байдлаар Вьетнамын талын холбогдох эрх бүхий байгууллагууд дотоодын хууль тогтоомжийн процедураа хараахан дуусгаагүй тул тус хэлэлцээр сар шинийн баяраас өмнө хүчин төгөлдөр үйлчлэхээргүй байгааг мэдэгдсэн байна.
Хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг албан ёсоор мэдээлнэ. Тэр хүртэл Вьетнам Улсыг зорьж буй иргэд аяллаа сайтар төлөвлөж, тус улсад зорчихоос өмнө 10-аас доошгүй хоногийн өмнө цахим визээ мэдүүлж авсны дараа явахыг Монгол Улсаас Вьетнам Улсад суугаа ЭСЯ-наас зөвлөлөө.
2023 оны арванхоёрдугаар сарын эхээр дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход шаардагдах дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг Монгол Улсын Засгийн газар хангаж, Вьетнамын талд мэдэгдээд байгаа юм.
Зочин · 2024/01/09
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh