Уртын дуучин, СТА Т.Баянжаргал "МОНГОЛ ДОНЖ" анхны бие даасан тоглолтоо түмэн олондоо толилуулахаар товоо зарлалаа. 

Тус тоглолтод нэгдүгээр сарын 21-ний 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнөө болно. Тоглолтод, Ерөнхий найруулагчаар МУГЖ,Төрийн соёрхолт Д.Сосорбарам,  МУСТА Б.Алтанжаргал, МУСТА Б. Батцэцэглэн, МУСТА Э.Дашням, Поп дуучин Үүрээ, Авьяаслаг Монголчууд шоуны шилдэг оролцогч Г.Бат-Өлзий, Б.Батжаргал,  Гоо ялдам баг, Язгуур хамтлаг, Улаанбаатар театрын уран бүтээлчид, Үндэсний Хангарьд найрал Удирдаач Б.Эрхэмбаяр нар оролцож уртын дууныг ая эгшгийн гайхалтай донжийг урлах нь ээ.

"МОНГОЛ ДОНЖ" тоглолтын тасалбарыг худалдан авсан эхний 200 хүнд ДОНЖ цомгийг бэлэглэнэ. Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг 88997709, 8855559 дугаараас лавлаарай.

Тасалбарыг www.ticket.mn захиалах боломжтой бөгөөд  89255596, 99968807 дугаараар холбогдон хүссэн газраа хүргүүлэх боломжтой юм.