СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнгөрсөн 7 хоногт гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 7 хүн амиа алджээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдлийн улмаас  7 хүн нас барж, 2 хүн гэмтэж бэртжээ.

Мөн нийслэлийн 7 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын  85 удаагийн дуудлага бүртгэгдлээ.  Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 22 хүний амь насыг авран хамгааллаа.

Нийт дуудлагын  48 нь гал түймэр, 31 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 5 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 1 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Эх сурвалж: ОБЕГ