Ашиглалтын хугацаа нь дууссан 403 автобусыг үйлчилгээнээс хасна
2024/01/16
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар удирдан явууллаа. Энэ үеэр нийтийн парк шинэчлэл болон маршрутын шинэчлэлтэй холбоотой мэдээллийг албаныхан өглөө.
Тодруулбал, нийтийн тээврийн 110 чиглэлд 1017 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж байгааг 74 чиглэлд 1075 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гардаг болгохоор маршрутыг шинээр төлөвлөсөн.
Парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын “Yutong Bus” компаниас Улаанбаатар хотод 600 автобус нийлүүлэхээс 135-ыг нь хүлээн аваад байна. Аж ахуйн нэгж, байгууллагууд тухайн автобуснуудыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-тай “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г байгуулан ашиглах боломжтой юм. Мөн 2023 оноор насжилт нь дууссан 403 автобусыг энэ онд ашиглалтаас хасна.
Хоёр дахь үзлэг нь автобусны үзүүлэлт үндсэн шалгуурт нийцэж байгаа эсэхийг Улаанбаатар хотод шалгаж байгаа.
Энэ удаагийн тендер шалгаруулалт олон нийтэд ил явагдсан. Тендер зарлагдсан хугацаанд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай таван аж ахуйн нэгж бидэнд үнийн саналаа ирүүлснээс үнийн санал болон техник үзүүлэлтээрээ БНХАУ-ын “Ютон баз” автобусны компани шалгарсан. Нийт үнийн дүн 165 тэрбум төгрөгийн дүнтэй бөгөөд 600 ширхэг автобус нийлүүлэгдэж байгаа. Эхний ээлжийн автобуснуудыг нэгдүгээр сарын нэгний дотор үйлчилгээнд оруулах төлөвлөгөөтэй байгаа. 600 ширхэг автобус авснаар нийтийн тээврийн парк шинэчлэлт хийгдээд дуусч байгаа. Гэхдээ шинэ чиглэл, төлөвлөлт зохион байгуулсны дараа хэрвээ хүрэлцээ муутай байвал ахин худалдан авалт хийнэ гэдгийг Нийслэлээс мэдээлсэн юм.
Зочин · 2024/01/16
S XALYYRSTL UILCHLD XUSNEER80955877