Автобусны жолоочийг соёлтой харилцаанд сургах ажил хийж, 3.4 сая төгрөгийн цалин өгнө гэв
2024/01/17
Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажил үргэлжилж байгаа билээ. Уг ажлын хүрээнд БНХАУ-ын “Yutong Bus” компаниас 600 автобус нийлүүлэхээс 135-ыг нь хүлээн авчээ.
Үлдсэн автобуснуудыг энэ сарын 30-ний дотор багтаан оруулж ирэх бөгөөд нийлүүлэгч компанийн зүгээс өдөрт 70-80 автобус гаргах боломжтой гэж мэдэгджээ. Өнөөдрийн байдлаар Эрээнд 73 автобус ирсэн гэв.
Шинэ автобус худалдаж авахаас гадна чанар, хүртээмжийг сайжруулах ажлууд бий. Тухайлбал, иргэдийн зүгээс жолооч нарын соёл, харилцаа хандлагыг дээшлүүлэх талаар нэлээдгүй гомдол, мэдээлэл ирүүлдэг. Одоогоор жолооч нарын үнэлэмж, цалин бага байгаа. Ямар нэгэн байдлаар хариуцлага тооцох, шаардлага тавих тохиолдолд ажлаа орхиод явчихдаг жишиг байна.
Тиймээс энэ салбарын ажилчдын цалинг тодорхой хэмжээнд нэмэх шаардлагатай. Мөн шинэ автобусны гараашнуудыг шийдэх, нийтийн тээврийн маршрутыг оновчтой, зөв төлөвлөж, богино эргэлтийг бий болгох ажлуудыг үе шаттай хийж эхэлсэн талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос мэдээллээ.
Тус хорооны дарга Б.Дэлгэрсайхан “Автобусны жолооч нар санаа зовох зүйлгүй болсон. Өмнө нь жолооч нарыг 1000 долларын цалинтай болгоно гэж хэлж байсан. Нийслэлийн Засаг дарга бид хоёр цалин дээр тохиролцсон байсан учраас би ийнхүү зарласан. Өөрөөр хэлбэл, автобусны жолооч нар 3.4 сая төгрөгийн цалин авна.
Орж ирж байгаа шинэ автобуснууд дотроо 8 камертай. Нэг камер жолоочийг хянана. Тэдний тамхи татахгүй, шүлсээ хаяхгүй, гар утсаараа ярихгүй байх зэргийг хянана. Цаашлаад жолооч цагаан бээлийтэй, малгайтай байх зэргээр жигд байдлаар хувцаслана. Ингээд микрофоноор зорчигчдод буудлыг зарлан хэлэх, багтахгүй бол дараагийн автобусыг хүлээхийг зөвлөх зэргээр ажиллана. Соёлтой харилцаанд сургах ажил ч хийж байгаа. Тэгэхээр жолоочтой холбоотой асуудал, гомдол байхгүй болж байгаа” гэлээ.
Зочин · 2024/01/17
SEKSDN80955877
Зочин · 2024/01/17
Ядаж автобусан дотроо өмхий тамхи татахаа больчих
Зочин · 2024/01/17
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh