Салхинцэцгийн өвчлөл өнгөрсөн онд 3.4 дахин нэмэгджээ
2024/01/17
2023 онд 63.9 мянган эх амаржиж, 64.3 мянган хүүхэд мэндэлжээ.
Энэ нь амаржсан эхийн тоо өмнөх жилээсээ 1.2 мянгаар, төрсөн хүүхдийн тоо 1.3 мянгаар цөөн байгаа үзүүлэлт гэдгийг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос мэдээлэв.
Дурдсан хугацаанд 41.1 мянган хүн халдварт өвчнөөр өвджээ. Хэдийгээр энэ нь өмнөх жилээсээ 87.4 хувиар буурсан гэх сайн үзүүлэлт боловч салхинцэцгээр өвчилсөн хүний тоо хамгийн өндөр буюу 3.4 дахин өсөж, 11.9 мянга болсон байгаа нь анхаарал татаж байна. Мөн гар хөл, амны өвчний тохиолдол 2.3 дахин өслөө.
Харин коронавируст халдварын өвчлөл 98.4 хувиар буурчээ.