Ч.Цэнгүүн: Эрэгтэй хүн чинь амжилттай л байхгүй бол хүний тооноос гарчихаж байна
2024/01/17
Бүжигчин Ч.Цэнгүүн өөрийн сэтгэл гутралд орсон сэтгэлзүйн асуудлаа хуваалцаж ярьжээ.
Тэрбээр "Энэ нийгэм чинь муухай л байгаа байхгүй юу? Би багын сэтгэл гутралтай байсан байгаа юм. Хааяа болохоор урам зориг дүүрэн. Тэгээд л урамгүй болоод уначихдаг. Сүүлд хувийн амьдралын шалтгаанаас болж салалт болсоноос хүнд цохилтод орсон л доо.
Өглөө болгон зорилготой сэрээд өдрийн цагуудад амжихгүй байдаг байсан. Харин за энийг хийгээд ч яахав дээ. Ийм л байдаг гээд л. Миний дотор болж байгаа болохоор өөрөө өөртэйгээ ярилцаж байж л гайгүй болох гарцтай. Гэтэл коронагийн хөл хорионы үеэр бахархалт байсан бие царай зүс өнгөө алдаад ирэхээр гутарсан. Байнга л аяладаг шинэ зүйл хийгээд тэрийгээ ялаад урамшдаг байсан чинь бүүр нэг эрч хүчгүй болчихсон. Гоё зорилго тавиад тэрнийхээ араас хөдөлмөрлөдөг байсан бол юмны аясыг харчихсан. Гал цоггүй болсон. Сүүлийн үед бэлтгэлдээ ороод үзүүлэлтээ хараад нүдэн дээр өөрчлөлтүүд мэдрэгдээд байгаа болохоор арай өөр болж эхэлж байна.
Эрэгтэй хүн чинь амжилттай л байхгүй бол хүний тооноос гарчихаж байна. Хорвоогоор дүүрэн эрэгтэйчүүд байна. Мөнгө төгрөг олох ёстой, сайн сайхан бүхий л юмыг хийж өгөх, ядрах эрхгүй. Амжилтгүй эрэгтэй хүнийг хүн гэж харахгүй. Хоорондоо унаж эдэлж буйгаа ярина. Би сэтгэл санаа тавгүй байна гээд суугаад байвал гэртээ л байхаас өөр аргагүй шүү дээ" гэлээ.
Зочин · 2024/01/17
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/01/17
oroitoj uhaasan uher bna kkkk