Хот даяараа эхүүн үнэртэй, Нэгдүгээр хороолол болон Хайлаастад агаар их бохирдолтой байна
2024/01/18
Цас орсон өглөө уг нь агаар харьцангуй цэвэр байдаг.
Харин өнөөдөр өглөө эхүүн таагүй үнэр хот даяар тархжээ. Үүний улмаас толгой өвдөж, дотор муухайрах шинж тэмдэг илэрч байгааг иргэд олон нийтийн сүлжээнд бичээд байна.
Агаарын чанарын 10:15 цагийн байдлаарх хэмжилтийг харвал Нэгдүгээр хороолол болон Хайлаастад агаар их бохирдолтой байна. Харин нийслэлийн дөрвөн цэгт агаар бохирдолтой, 10 газарт бага бохирдолтой гэх утгыг заажээ.
Хот даяар үнэртэж буй эхүүн үнэрийн талаар тодруулан хүргэх болно.
Зөвлөгөө:
Агаар бохирдолтой үед: Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа удаан хугацаагаар байх болон гадаа биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй.
Зочин · 2024/01/18
Гүн бохирдолтой гээд бгаа 1р хороолол орчимд ямар нэгэн арга хэмжээ аваасай энэ нямбаа гэж мальчик юууч хийхгүй дээгүүр нисээд байхын болдог бол савчих юмсан Номинчимэд бол бүүрч ухаан хүрэхгүй дочь бналээ