Ахмадуудын төлөөлөл чээж нүцгэн сууцгааж цагаан сараас өмнө ногдол ашгийг өгөхийг шаардлаа
2024/01/18
"Зууны мэдээ" мэдээллийн төвд болсон хэвлэлийн хуралд ахмадуудын төлөөлөл болон иргэн Г.Хажидмаа оролцон, Цагаан сараас өмнө "ЭТТ" ХК-ийн ногдол ашиг тараах ёстой хэмээн шаардлаа.
Өчигдөр болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас "ЭТТ" ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан. Энэ үеэр тус компаниас хувьцаа эзэмшигчдэд олгох ногдол ашгийн талаар хөндсөн юм. "Эрдэнэс Монгол" компанийн захирал С.Наранцогт 2023 онд "ЭТТ" 3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Иргэдэд буюу 1072 хувьцаа эзэмшигч тус бүрд 116 мянган төгрөг олгох боломжтой гэсэн юм. Харин өнөөдөр болсон хэвлэлийн хуралд оролцогчид 116 мянган төгрөгөөр хоёр кг ааруул авч хүрэхгүй гэсэн юм.
Мөн тэд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хэлснээр хувьцаа эзэмшигч бүрд 580 мянган төгрөг өгөхийг шаардав. Иргэн Г.Хажидмаа "Монгол Улсын иргэд баялагтаа эзэн байхыг шаардан, өнөөдрийн хэвлэлийн хуралд сэтгэл зүрхээрээ ирсэн ах эгч нартаа баярлалаа. Засгийн газраас УИХ-д өргөн барьсан тогтоолын төслийг УИХ өөрчилсөн нь маш ноцтой. Тэр хүмүүс монгол цустай хүмүүс мөн үү? Монголчуудын дийлэнх нь ядуу байна. Нүцгэн үнэнийг илэрхийлэхээр бид өнөөдөр энд эсэргүүцлээ нүцгэлж илэрхийллээ" гэж өөрийн байр сууриа илэрхийллээ.
Хэвлэлийн хуралд оролцсон эрэгтэйчүүд чээж нүцгэн сууцгаасан юм.
Зочин · 2024/01/19
Хажидмаа гэх баян авгай энэ муу хэдийг олны өмнө нүцэглүүлж яах нь вэ үр хүүхэд ач зээ нар хэцүү еэ хөлснийх нь мөнгийг ахиухан өгөөрөй авгай минь. Энэ авгай дөрвөн сая орчим төгрөгийн үнэтэй гутал өмсдөг юм байна яаж мөнгөжөөд байна аа. Тэмцэгч гэж өөрсдийгөө нэрлээд байгаа хүмүүс бүгд л хангалуун амьдраад байдаг тэгсэн хэрнээ ажилгүй ямар орлогоор...???
ЗОЧИН · 2024/01/19
УИХ, ЭТТ,ТТТ нүүрсний хулгайчуудыг шийтгэхийн төлөө, эх орныхоо төлөө нүцэглээч, мөнгөний төлөө бол инээдтэй юм
Зочин · 2024/01/18
Одоо бүр шалдан болно хүлээж бай.
Зочин · 2024/01/18
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Tg · 2024/01/18
Архи уучихсан юм биш үү, аан???
зочин · 2024/01/18
зүгээр суугаач дээ нэг их муухай хир ханхлуулаад нүцгэлэх дуртай хөгшчүүл хатгаа авчих вий дээ