Жүжигчин Р.Анхнямыг танихгүй үзэгч гэж үгүй биз ээ. Анх тэрбээр "Мөрөөдлийн хөлөг онгоц" кинонд тоглож үзэгчдийн танил болж байв.  Хамгийн сүүлд  "Чонон сүлд" кинонд тоглож "Алтан гадас" одонгоор шагнуулсан юм. 

Өдгөө тэр цахим орчинд өөрийн үзэл бодлоо илэрхийлчихдэг олны танилуудын нэг болсон. Тун удахгүй түүний тоглосон уран бүтээл нь үзэгчдийн хүртээл болох ажээ. Жүжигчин бүсгүй зураг авалт дууслаа хэмээн найзууддаа хуваалцжээ. Сүүлийн жилүүдэд тэр олны өмнө будаггүй төрхтэй гарч ирэх болсон билээ. Тэгвэл энэ удаад ийнхүү өөр төрхөө харуулав.