“Edu Apartment" орон сууцны оршин суугчид бид байр, амьдрах орчин, аюулгүй байдлаараа хохирчихлоо гэв
2024/01/27
Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймэрт өртсөн “Edu Apartment" орон сууцны оршин суугчдын төлөөлөл мэдээлэл хийж байна.
Осолд өртсөн 207 дугаар байрыг сэргээн засварлах хүртэл тус байрны өрхийн иргэдийг нүүлгэн шилжүүлж, энэ оны есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд байр түрээслэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон.
Оршин суугчдын төлөөлөл “Өнөөдрийн байдлаар оршин суугчдаас 50 өрхийн 113 том хүн 51 хүүхэд "Интернэйшнл" зочид буудалд, зургаан өрхийн 10 том хүн, 10 хүүхэд "Рояал" зочид буудалд хуваагдаад орсон.
Мэдээгээр хэлэхдээ биднээс гадна "Санни таун" хотхон руу гал ороод айлуудын цонх шатсан байсан. Тэр иргэд бас хохирогчид учраас бидэнтэй адил арга хэмжээнүүд авагдаад яваасай гэж үзэж байна.
Мөн оршин суугчдын зүгээс жолоочид буруу өгөхөөс илүүтэйгээр Монгол Улсад стандарт хэрэгждэггүй байдлаас үүдсэн ослын улбаатай гамшгийн үйл явдал болсон гэх нэгдмэл байр суурьтай байгаа. Тиймээс ард иргэд хувь хүн рүү битгий дайраасай гэж хүсэж байна.
Гурван удаа дэлбэрэлт болсон учраас хүүхдүүд маш их цочирсон. Болохгүй байгаа гэхээс илүүтэй болж байгаа зүйлс бий. Төрийн байгууллагууд шуурхай ажиллаж байна. Бас хувийн байгууллагууд тусалж байна. Гэхдээ мэдээллүүд удаашралтай ирэх зүйл бий.
Мэдээлэл хийхдээ цөөхүүлээ байгаа шалтгаан нь зарим оршин суугчид цагдаагийн байгууллага руу мэдүүлэг өгөхөөр, зарим нь цонхны хэмжээсээ өгөх зэргээр явсан.
Оршин суугчид хохирлын зэргээсээ хамаараад янз бүр байгаа. Нийтлэг хохирсон зүйл бол бид байр орон сууц, амьдрах орчин, аюулгүй байдлаараа хохирчхоод байна гэж үзсэн" гэлээ.
Зочин · 2024/01/28
Оука бяртай бгаа. Цаашид ч бярдаж ажлаа хийнэ.
Зочин · 2024/01/27
Стандарт хэрэгждэггүй байдлыг тэгвэл хэн юу бий болгосон бэ гэвэл үхэж далд орсон ардчилал гарч ирээд Хэлээд ойлгодоггүй үхэр Монголчуудыг хүчтэй шахалтаар хууль мөрдүүлдэг байсан тогтолцоонуудыг бүгдийг нь устгаснаас болж ийм засаг захиргаагүй, эмх замбараагүй байдалтай болгосон. Одоо тэгвэл үхэж лалд орсон золбин ардчиллыг устгаж, маш хатуу хуулийг өчүүхэн л зөрчсөн бол хамгийн хатуу шийтгэдэг тогтолцоонд орж байж засарна. Жишээ нь гудамжинд шүлсээ,нусаа,цэрээ хаясан хөдөөний золбин пиздаг дахиж хэзээч хот руу оруулахгүй гэсэн зүйл анги өгөх, согтуу жолоочийн машиныг хурааж улсын орлого болгох, хүчин хийсэн гаж донтонгуудыг засах, жижиг, зочид буудал,баар саунуудыг хааж,солнгос хятад эзэдтэй буудал,саун,баар,ресторануудыг хатуу хянаж,янз бүрийн хууль бус үйлдлүүдийг нь бөөгнүүлж байгаад хааж өмхий эздийг хөөж зайлуулах, ажилгүй гудамжинд архи уугаад зогсож байдаг дөрвөн мөч нь бүтэн залуусыг барьж, зодож байгаад ажил хийлгэж сургах, биеэ үнэлдэг эмэгтэйчүүдийг баривчилж, тусгай оёдлын үйлдвэр байгуулж ажиллуулах, улс орныг дэлхийд дампуурлаа зарлах хэмжээнд хүртэл унаагадаг намыг тарааж устгаах зэрэг арга хэмжээнүүдийг авч байж энэ улс оршин тогтоно. Эс бөгөөс сөнөнө.
Зочин · 2024/01/27
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/01/27
Dashvaanjilaas av
Зочин · 2024/01/27
S TANILTSI80955877
Зочин · 2024/01/27
Хот төлөвлөлтгүй хийсэн зөндөө олон объект бгаа олон хүн хохирч үлдэх нь эхнээс нь бүх буруутанд хариуцлага тооцоод яваасай
Зочин · 2024/01/27
бүх шатахуун түгээх станцуудыг хотоос яаралтай нүүлгэж гаргах хот дотор газ бензинтэй машин явуулахгүй байх журам гаргах , төмөр замаар галын аюултай бүтээгдэхүүн тээвэрлэдэг тул хотын гадуур явуулж Богдхан төмөр замаа түргэн барих гээд их ажил байна даа залуу сайд нэгийг бодох биз дээ бид танд их найдаж итгэж байгаа шүү