Барьцаалан зээлдүүлэх газраас 60 гаруй сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, гар утас зэргийг хулгайлсныг илрүүлэв
2024/02/02
Цагдаагийн байгууллагад 2024 оны 02 дугаар сарын 01-ны шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Үйлчилгээний төвийн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газрыг дээрэмдсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус дүүргийн цагдаагийн газраас Эрүүгийн цагдаагийн албатай хамтран хойшлуулшгүй ажиллагаа шуурхай явуулж, нэр бүхий 3 этгээд барьцаалан зээлдүүлэх газраас 60 гаруй сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, гар утас зэргийг хулгайлсныг илрүүлэн, эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд гадна болон дотор орчны хяналтын камер, дохиолол хамгаалалтын хэвийн ажиллагаа, бэлэн байдлыг сайтар хангаж, сар шинийн баяр, амралтын өдрүүдэд эргүүл, жижүүр ажиллуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэв.
Зочин · 2024/02/03
Энэ хулгайч нар ингэж даврах нөхцөл боломжийг хэн юу олгосон юм бэ? Үхэж далд орсон ардчилал, ардчилсан нам л биз дээ. Мөн үхэж далд орсон ардчиллын балгаар гарч ирсэн ломбардууд ард түмнийг мөнгөний хэрэгцээтэй байгаа үед нь өндөр хүүтэй зээлээр шулдаг бас хүний тийм их хөрөнгийг барьцаалан авч хадгалж хулгайч нарт алдах нөхцлийг бас л үхэж далд орсон ардчилал олгоо биз дээ. Тэгвэл бүх юмны муу муухайгийн үндэс болсон үхэж далд орсон ардчиллыг л устгах нь зөв юм байна.
Зочин · 2024/02/02
SYRAA S XALYYNR SEXSY ODOOGCHOOR80955877
Зочин · 2024/02/02
S AWI80955877