Гитарчин, ая зохиогч Д.Өлзий-Орших өчигдөр твиттер хуудаснаа “Надад ашиг өгдөггүй, өөр уран бүтээлчдийг тэжээдэг дуунууд хаана ч дуулагдах шаардлагагүй” гэж жиргэлээ. Тэрбээр рок, попын уран бүтээлчдийн дуулж, олны хүртээл болгосон олон дууг зохиосон бөгөөд зохиогчийн эрхтэй холбоотой асуудлыг хөндсөн нь цахим орчинд олны анхаарал татсан билээ. 

Тэгвэл тэр "Одоо наад Хаянаа Дээгий бид 3-н асуудлыг орхи иргэд хөдөлмөрчид, сайт, хэвлэл мэдээллийн байгууллагууд аа. Хуулийн фирм ажлаа хийж байгаа. 

Өчигдөр твийтэр дээр Хаянаад хандаад бичсэн 2 өгүүлбэр бөан сэнсаац болоо юу даа.

Жаахан тайлбар хийхээс. Манай Дэлгэрмөрөн ноднин жил надад: Агаа таны Дурлаж бичсэн шүлгээр Номин Талст ТЭРБУМ төгрөг ер нь хийсэн шүү гэж байна. Тэгээд та нар надад хэдийг өгсөн бэ гэж би хариу асуухад:Нэг ч төгрөг өгөөгүйэ хэмээн цайлганаар үнэн ээ өчиж байж.

Тэгэхдээ Номин талст маань надад миний 3 концертон дээр дуулж өгсөөн хөөрхийс. Би ер нь дуучдад дуу зохиож өгчөөд араас нь мөнгө төгрөг өг гэж гоншигнож огт үзээгүй. Харин сүүлийн үед Номин Талст бид нарын ах дүүсийн сайхан харьцаан дундуур урлагийн чээнжүүд орж ирэв.

Өөрөөр хэлбэл миний болон бусад хүмүүсийн Номин талст хамтлагад зориулж зохиосон дуунуудыг Хаянаа Дээгий 2-р дуулуулж бизнес хийж эхлэсэн гэх үү дээ. Тийм тохиолдолд ганцхан би ч биш бусад хөгжмийн зохиолч, ая зохиогч нар ч зүй ёсоор тэр тоглолтуудаас ашиг авах талаар бодож эхлэв.

Зүй ёсны хэрэглээ дээ уг нь. Өнгөрсөн 12 сард “Гацуурхан” тоглолтын өмнө НТ-н голлох дуунуудыг зохиосон 5 хүн зохион байгуулж буй компанид хандан мэдэгдэл хүргүүлсэн боловч үл тоож, тэрийгээ Хаянаа Дээгий 2-тойгоо ярь гэсэн маягийн хариу өгсөн болно. Уг нь энэ асуудал манай 2 т ч, ашиг хийж байгаа компанид ч аль алинд хамаатай асуудал. Тэгэхээр бидэнд сүүлийн энэ аргагүйдсэн арга хэмжээ авахаас өөр юм үлдсэнгүй. Тэртээ тэргүй хуучирсан, хүн сонсохоо больсон энэ дуунуудаар мөнгө төгрөг олж овойж оцойгоод байх юм ирээдүйд алга.

Тэгэхдээ бас хэн нэгний амьжиргааны эх үүсвэр болоод яваасай ч гэсэн хүсэл бас алга. Нэгэнт урлагийн ченж нөхдүүд эрх эзэмшигч биднийг гөлөөг ч гэж харахгүй байгаа тул 2 дүүгээсээ хүлцэл өчиж би л лав хэдэн муусайн дуунуудаа татаж авч байна.

Тэгэхдээ манай НТ бол олон цомог гаргасан, энэ 2 маань ч өөрсдийн олон гоё хит дуунуудтай. Маны хэдэн хуучин дуугаар дутахгүй ээ. Миний хувьд энэ дуунуудыг дахиж хэн нэгнээр дуулуулахгүй нэг мөсөн авслаад шороонд булсан нь дээр санагдаж байна. Бусад зохиолчид нь ч гэсэн өөр өөрсдийн нөхцлөө тавих байх" гэсэн тайлбарыг өглөө.

Өөжгий өчигдөр “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа, Т.Дэлгэрмөрөн нарт хандаж, “Миний “Номин талст” хамтлагт зохиож өгсөн бүх дуунуудыг Дээгий та хоёр дуулахыг надад байгаа онцгой эрхийн хүрээнд өнөөдрөөс эхлэн бүр мөсөн хориглож байна. Өнөө маргаашаас хуулийн фирмийн мэдэгдэл очих байх” гэж бичсэн юм.




Түүний хариуд "Номин талст" хамтлагийн дуучин А.Хаянхярваа "Саяхан даа, бие даасан тоглолтоо хийх гээд "Миний дүү ахынхаа тоглолтод оролцоод өгөөч. Чамд бүх насаараа дуулах эрх өгье" гэж тохиролцож, гар бариад бөөн юм болсон доо. Энд бичээд яах вэ, уулзаж учраа олъё" хэмээн жиргэжээ.  


Мөн “Хайрласан сэтгэл” дуугаа 1998 онд дуучин Б.Сарантуяагаар дуулуулж олны хүртээл болгожээ. Энэ дуугаа Оюуны өмчийн газарт хандан бүртгүүлж, 2024 оны нэгдүгээр сард зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан аж. Д.Өлзий-Орших зохиогчийн эрхийн давуу эрхээ эдэлж, дуучин Гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн уран бүтээлийн санд орж 20 гаруй жил дуулагдсан “Хайрласан сэтгэл” дуугаа татан авна гээд байгаа билээ.