Цагдан хоригдоод 64 хонож буй сэтгүүлч Н.Өнөрцэцэг өөрийн өмгөөлөгч П.Эрхэмбаяраар дамжуулж ард иргэдээс чин сэтгэлийн дэм хүсэж, захидал илгээжээ.

Тэрбээр захидалдаа, "Сэтгүүлч Н.Өнөрцэцэг миний сэтгэл зүй өдрөөс өдөрт дордож байгаа учраас сэтгүүлчийг, Зариг.мн сайтыг дэмждэг Монголын ард түмэн та бүхнийг ил захидал илгээж чин сэтгэлийн дэм үзүүлэхийг хүсэж байна. Сэтгүүлч хүн олон нийтийн төлөө дуугардаг шигээ олон нийтээс урам, дэмжлэг авч урамшин ажилладаг билээ. Ялангуяа сэтгүүлч Н.Өнөрцэцэг миний бие олон нийтийнхээ дэмжлэгтэйгээр нийгмийн цөөнгүй асуудлыг хөндөж үр дүнд хүргэж байсныг уншигч үзэгч та бүхэн андахгүй сайн мэднэ.

Чин сэтгэлийн үгээ Зариг.мн сайтын редакц, фейсбүүк хуудас болон миний албан ёсны сошиал хаяг руу дамжуулан хүргэх боломжтой. Торны цаана үр хүүхдэдээ санаа зовнин суугаа миний бие та бүхний чин сэтгэлийн үгийн хариу болгож ил захидал мөн илгээх болно" гэжээ.