Таны сарын дундаж хэрэглээ ₮418,090-аас бага бол ядуурлын шугамаас доогуурт орно
2024/02/07
“Монгол Улсын ядуурлын түвшин-2022"-ыг Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр танилцууллаа.
ҮСХ-ны Нийгмийн статистикийн газрын дарга М.Оюунцэцэг "2022 оны байдлаар Монгол Улсын ядуурлын түвшин 27.1 хувтай гарсан. Өөрөөр хэлбэл насанд хүрсэн нэг хүний сарын хэрэглээ нь 418,090 төгрөгөөс бага байвал ядуурлын шугамаас бага гэсэн үг.
Манай улсын нийт хүн амын 914.2 мянга нь ядуурлын шугамаас доор хэрэглээтэй. 2022 оны байдлаар 418,090 төгрөг манай улсын ядуурлын шугам гэж тооцогдож байна" хэмээн ярьсан юм.
Мөн тус танилцуулгад дурдагдсан сонирхолтой үр дүнгүүдээс хүргэж байна.
Ядуурлын шугамаас бага хэрэглээтэй насанд хүрсэн нэг хүнд ногдох дундаж хэрэглээ 318 мянган төгрөг байна.Гэтэл ядуурлын шугамаас дээгүүр хэрэглээтэй насанд хүрсэн нэг хүн дунджаар сард 784 мянган төгрөгийг хэрэглээнд зарцуулж байна. Тухайн хэрэглээнийхээ 28 хувийг хүнсний, 42 хувийг хүнсний бус хэрэглээнд зарцуулдаг.
Өөрөөр хэлбэл ядуурлын шугамаас дээгүүр насанд хүрсэн нэг хүний сарын хэрэглээ нь ядуурлын шугамаас доогуур насанд хүрсэн хүний хэрэглээнээс 2.5 дахин өндөр байна.
Хамгийн бага хэрэглээтэй насанд хүрсэн нэг хүн сард ойролцоогоор 290 мянган төгрөгийг зарцуулдаг. Гэтэл хамгийн хэрэглээ өндөртэй буюу ядуурлын шугамаас дээгүүр хэрэглээтэй насанд хүрсэн хүн сард 1.2 сая төгрөгийг зарцуулдаг.
Мөн хамгийн бага хэрэглээтэй бүлгийн насанд хүрсэн хүн дундаж хэрэглээнийхээ 43 хувийг хүнсэнд зарцуулдаг байна. Гэтэл хамгийн өндөр хэрэглээтэй насан хүрсэн нэг дундаж хэрэглээнийхээ 24 хувийг хүнсэндээ зарцуулдаг гэсэн үр дүн гарчээ.
Баруун бүс хамгийн өндөр ядуурлын түвшинтэй буюу 36.5 хувь байна. Төвийн бүс болон Улаанбаатар хотын ядуурлын түвшин улсын дунджаас бага байгаа юм.
2022 оны байдлаар Улаанбаатар хотын нийт хүн амын 21.6 хувь, аймгийн төвийн 26.1 хувь нь ядуурлын төвшнөөс бага хэрэглээтэй байгаа ч нийт ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй 914.2 хүний 518.4 нь хотод амьдардаг аж.
Хэдийгээр ядуурлын түвшин Улаанбаатар хотод бага байгаа боловч нийт хүн амын 341.5 мянга буюу ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй нийт хүн амын 37.4 хувь нь нийслэлд амьдарч байна. Өөрөөр хэлбэл ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй таван хүн тутмын хоёр нь Улаанбаатар хотод амьдарч байгаа гэсэн судалгаа гарсан байна.
Зочин · 2024/02/08
Хүүе энэнээсч багашдээ улны ул шавар юм бишүү
Зочин · 2024/02/07
DYRAA TAWILTSI80955877
Зочин · 2024/02/07
AX NARN S XUSLEER XNAAD XANGI80955I77
Зочин · 2024/02/07
SEXSDN80955877