Эмх замбараагүй энэ нийгэмд “Эрчүүд нь хулгай хийж эмэгтэйчүүд нь биеэ үнэлж” байна уу?
2014/06/25
Гэмт хэргийн гаралтын тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Нийслэлийн хэмжээнд халаасны хулгайн хэрэг гаарсаар байгаа бөгөөд хэрэг хийсэн этгээдэд ногдуулах шийтгэл сул байгаа нь ийн тоо өсөх болсны шалтгаан ч байж болох юм.
Цагдаагийн байгууллага халаасны хулгай дээрмийн хэрэгтний толгойг нь илж байна. Тэдэнд хатуу арга хэмжээ авах шаардлагатай. Өнөөдөр гэмт хэрэгт ихэвчлэн өсвөр насныхан холбогдох болсон бөгөөд өнөөх хулгай дээрмийн хэргийг бага насны хүүхдүүд хийж байгаа нь харамсалтай. Энэ нь тэдгээр хүүхдүүдийн эцэг эхийн хараа хяналт муу байгаагаас үүдэлтэй бөгөөд хариуцлага гэх зүйлээс айж ичхээ больсоны шинж юм.
Мөн сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн хэрэг ар араасаа гарсан нь нийгмийг цочироогоод байгаа билээ. Өнөөдөр нийгэм ядуу байна. Ядуурлын тоо нэмэгдэх тусам архидалтын тоо өсч улмаар гэр бүлийн хүчирхийллийн хэрэг ар араасаа гарч байгаа юм. Энэхүү гэр бүлийн хүчирхийлэлд эмэгтэйчүүд болон хүүхдүүд ихээр өртөж байна. Дээрх хэргээс болж эрүүл мэднээрээ хохирох бүр цаашлаад амь насаараа хохирсон тохиолдол гарсан билээ.
Үүнээс харахад нийгэм замбараагүй байдалд орсоор байгаа юм. Эрчүүд нь хулгай хийж эмэгтэйчүүд нь биеэ үнэлэж буй энэ нийгэмд эмх замбараа гэж алга. Өнөөдөр өсвөр насны охид өөрөөсөө хэд дахин ахмад эрэгтэйтэй уулзаж бэлгийн харилцаанд орон мөнгө олох болж.
Үүнийгээ юман чинээ бодохгүй тэд жирэмслэх тохиолдолд өнөөх хувийн эмнэлэгүүдээр үйлчлүүлдэг буюу үр хөндөлт хийлгэдэг байна. Мөнгөтэй л бол нас харгалзахгүй биеэ үнэлж байгаа явдал мөн өөрийнхөө хүүхэд шиг охидтой зугаацаж буй хөгшид ичих булчирхайгүй болсон бололтой. Ийм зүйл нийгэмд энгийн нэгэн үзэгдэл болоод байгаа нь харамсалтай. Нэг ёсны нэг нь ивээн тэтгэж нөгөөх нь ивээн тэтгүүлж байгаа юм. Ийн замбараагүй болж буй шалтгаан нь бол нийгэм ядуу байгаатай холбоотой аж.
Өнөөдөр нийгэм ядуу байна ажил хөдөлмөр эрхлэх хүмүүсийн тоо буурч иргэдийн амжиргааны түвшин улам л доошилсоор байгаа билээ. Тиймээс амар хялбар аргаар мөнгө олох гэсэн охид хөвгүүд хуулийг ноцтойгоор зөрчиж амьдралаа өөрийнхөө гараар сүйтгэж байгааг харах үнэхээр харамсалтай бөгөөд эмгэнэлтэй явдал юм. Мөн баян ядуугын ялгаа гарах боллоо. “Баячуудын хүүхэд сурч боловсорч байхад борчуудын хүүхэд хөдөлмөр эрхэлж байна”.
Түүнчлэн буруу замаар бохир аргаар мөнгө олох гэсэн бодолтой нэгэн нь ийн гэмт хэрэгт холбогдож мөн өөрийн биеэ бузарлаж байгаа юм. Энэ байдлыг өөхшүүлж буй хэд хэдэн хүчин зүйл байна. Хулгайн хэргийг өөхшүүлж буй хүчин зүйл бол хулгай эд зүйлсийг худалдан авдаг газрууд. Тодруулбал: утас авдаг газармөн алт мөнгөний дэлгүүр, алт мөнгөний дархан зэрэг газрууд хулгайн үйлдлийг өөхшүүлж байна. Харин биеэ үнэлэхэд нөлөөлж буй олон олон зүйл байна.
Үүнд: зочид буудал, баар цэнгээний газар, интернет кафе зэрэг газрууд байгаа бөгөөд тэдгээр биеэ үнэлж буй охидоор үйлчлүүлж буй үйлчлүүлэгч байгаа ю. Эрэлт байгаа цагт боруулалт сайн байна гэдэгтэй адил биеэ үнэлэгчдээр үйлчлүүлэх хүн байхад биеэ үнэлэгчидийн тоо нэмэгдсээр байх болно. Хэрэв эрчүүд нь биеэ үнэлэгчдыг авахгүй байвал тэд биеэ үнэлхээ больж түүнийхээ оронд хөдөлмөр эрхлэх олно. Хоолоо олж идэхийн тулд ажил хийж л таараа харин үйлчлүүлэгч нь байгаа учир нь амар хялбар аргаар хоолныхоо мөнгийг олох гэсэн арга нь биеэ үнэлэлт аж. Биеэ үнэлж буй бүсгүйчүүдийн ихэнх нь амьдрахын эрхэнд гэж өөрийгөө хаацайлдаг юм билээ.
Өнөөдрийн Монголын хувьд арьс өнгөний өвчин, тэр дундаа заг хүйтэн, тэмбүү, ДОХ-оор өвчилсөн хүмүүсийн тоо ихсэж байгаа нь монгол бүсгүйчүүд сексийн соёлгүй, бэлгэвч хэрэглэж заншаагүйтэй холбоотой гэж оросын мэргэжилтэн Андериэ ярьжээ. Энэ нь худал биш үнэн болоод байгаа. Эрх мэдэлтнүүд сүүлдээ энэхүү бохир бузар үйлдлийг дэмжих тийшээ хандаад байгаа. Энэ бол бузар булай, улс орны нэр хүндийг унагаж буй асуудал. Биеэ үнэлэлтийг дагаад олон олон гэмт хэрэг гарч байна. Түүнийг нэг бол хүн худалдаалах гэмт хэрэг.
Энэ байдал анхаарал хандуулж биеэ үнэлж буй тэднийг авч буй этгээдүүдэд арга хэмжээ авч дээрх замбараагүй байдлыг таслан зогсоох цаг болсон. Биеэ үнэлэлтийг нийгмийн хямрал гэх үү? охид бүсгүйчүүдийн маань ухамсар доройтсоных уу? Ихэмсэг монгол охид минь, хэдий эрх чөлөөт байдал хөгжсөн ч гэлээ гарал угсаа нэр хүндээ юун түрүүнд санаж явах нь зүйтэй билээ.
Ч.Гэрэлтуяа
Зочин · 2014/06/28
Гэмт хэрэгтэй тэмцэх ажлын судсыг барьж байх хууль зүй яам түүний сайд Тэмүүжин хийж бүтээхээ илүү өөрийн тансаглар контороо төрийн ордонтэй эн зэрэгцүүлэх гэж эмнэлэг улайран булаагаад зогсохгүй олон сая төг эмнэлгийн тоног төхөөрөмжийг устгахад хүргэсэнээ юман чинээ бодохгүй зөөлөн сэнтийн төлөө улайран зогсож байгаа нь даан ч хөөрхийлтэй байна Ёс суртхуун монгол хүний жудаг наандаж төрийн түшээгийн алдар нэр гэж энэ хүнд байна уу Төрийн түшээ нь ёс жудаггүй дураараа ******илж байхад жирийн иргэд яах болж байнаа Түмэн олноос ичих булчирхай гэж байдаг бол шууд огцорох хэрэгтэй
i · 2014/06/27
argagui dee. said ni hurtel ohin avch baigaa yum chini
Зочин · 2014/06/27
Зочин · 2014/06/26
хар ******хи хэрэглэсэн болон зарсан хүнийг хоёуланг нь шийтгэдэг биз дээ, тэгвэл биеэ үнэлсэн худалдан авсан хүнийг ч бас адил
Зочин · 2014/06/26
Buxiin urguu .sapporo.ub. eldev ochir. talbai.3r emleg.minj plaza.gandan...