Өнгөрсөн шөнө зочид буудалд гал гарч нэг иргэн амиа алджээ
2024/02/16
"Зочид буудалд буйдан шатаж байна" гэсэн дуудлага хоёрдугаар сарын 16-ны өдрийн 03:21 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.
БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчид галыг унтраасан байна. Уг гал түймэрт иргэн М /40 орчим настай, эрэгтэй/ ухаан алдаж нас барсан аж.