Сонгуулийн шоу: Амь орохоор болсон дүүжин тээвэр дахин гацах вий
2024/02/16
Нийслэл хотын замын ачааллыг бууруулахын тулд Дүүжин тээврийг ашиглалтад оруулах болсон. Энэ асуудал одоогоос өмнөх сонгуулийн үеэс л яригдаж эхэлсэн байдаг. Энэ удаад бас сонгуулийн шоу болоод замхрах вий дээ.
Ийн хэлэхийн учир нь “Азийн дэд бүтцийн судалгааны хүрээлэн” 300 саяар дүүжин тээврийн нарийвчилсан ТЭЗҮ-г боловсруулж байжээ. 2022 оны өмнөхөн “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ-ыг татан буулгаж, цааш үргэлжлэх эсэх нь тодорхойгүй Дүүжин тээвэрт дахин 320 сая төгрөг зарцуулсан баримт байдаг.
Тодруулбал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар 2021 оны аравнхоёрдугаар сарын 22-ны өдөр Дүүжин тээврийн нарийвчилсан ТЭЗҮ-г боловсруулах төслийн тендер зарласан байна. Тус тендерт “Азийн дэд бүтцийн судалгааны хүрээлэн” шалгарч, 300 сая төгрөгөөр дээрх төслийн ТЭЗҮ-ийг, 20 сая төгрөгөөр “Дүүжин тээвэр төслийн Баянхошуу Ханын материал Гэмтлийн эмнэлэг чиглэлийн зорчигчийн нягтрал, ашиг, алдагдлын тооцоо судалгаа”-г боловсруулсан байдаг.
Тэгвэл өдгөө Дүүжин тээврийн төслийг Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр тус улсын “Пома” групп хэрэгжүүлэхээр болжээ. Барилга угсралтын ажлыг энэ оны гуравдугаар сард эхлүүлж, 2025 онд бүрэн дуусгахаар төлөвлөсөн байна. Эхний шугамыг 6-8 сарын хугацаанд барьж дуусах бөгөөд хагас жилийн хугацаанд туршилтаар явуулж байж иргэдэд үйлчлэх юм. Ингэснээр Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км замыг 11 минутад туулах боломжтой болох аж.
Дүүжин тээврийн төслийг хэрэгжүүлэхдээ аль болох нийтийн эзэмшлийн зам, талбайг сонгосон бөгөөд замын нөлөөлөлд “Улаанбаатар БҮК” ХК-ийн газар өртөж буй. Тодруулбал, тус компанийн газарт дүүжин тээвэр явах цамхаг байрлуулах шаардлагатай байгаа тул төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд холбогдох албаныхан төслийн талаар танилцууллаа.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Төсөл хөтөлбөрийн албаны дарга бөгөөд төслийн ерөнхий менежер Б.Эрдэнэсайхан "Дүүжин тээвэр ашиглалтад орсноор 50-60 автобус явах чиглэлийг нэг шугам л орлоно. Жилийн дөрвөн улирал ашиглах боломжтой. Дуу чимээний бохирдол үүсгэхгүй, эко нийтийн тээвэр гэдгээрээ онцлогтой. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй. Нэг бүхээгт 10 орчим хүн багтана. Төслийн хүрээнд 15 шинэ стандартыг батлуулж байна" гэлээ.
Харин дахин амь орж буй дүүжин тээврийн цамхагийг байгуулах ажил замхруулах вий гэсэн том асуудалтай тулгарчээ. Энэ талаар, хотын дарга Х.Нямбаатар "Нийслэлд тулгамдаж байгаа асуудал олон бий. Энэ бүх асуудлыг шийдэхийн тулд нийслэлийн зүгээс хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллаж байгаа. Дүүжин тээврийн төсөл хэрэгжсэнээр хувийн автомашинаар зорчих хөдөлгөөн буурч, түгжрэлд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулна. Мөн Эрчим хүчний гудамжны замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх ажил эхэлж байна. Яармагийн шинэ гүүр зургаадугаар сард ашиглалтад орно.
“Улаанбаатар БҮК” ХК-ийн газарт цамхаг байрлуулахыг зөвшөөрвөл жил бүр газрын төлбөрийн 50 хувийг чөлөөлж, шаардлагатай тохиолдолд өөр байршилд газар хүсэх боломжтой гэдэг санал тавьж, хамтран ажиллахыг хүссэн" гэлээ.
Монголд хамгийн томд тооцогдох үйлдвэр бөгөөд өндөр хүчин чадал бүхий зургаан цехтэй. Тэд мөн дүүжин тээврийн цамхаг тавьсны дараагаар үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хязгаарлалт үүсэх вий гэсэн болгоомжлол байгааг хэлж байлаа. Хотын дарга үйлдвэрлэл эрхлэхэд ямар нэгэн асуудал үүсэхгүй. Шаардлагатай бол Засгийн газрын тогтоол гаргах эрх зүйн үндэслэл бий гэдгийг ч хэлсэн юм.
Зочин · 2024/02/16
ХИЙГДЭХ ХЭРЭГТЭЙ Л ДЭЭ...НЯМБААТАР ЮМУУ МАН-Д ДУРГҮЙ НОВШУУД ШҮЛСЭЭ ҮСЧҮҮЛЭН ХАРЛУУЛАХ ГЭЖ ОРИЛОЛДОЖ КОМЕНТ БОЛОН ХАРААЛ ХЭЛЭХ БАЙХ
Зочин · 2024/02/16
VAWLDI80955877
Зочин · 2024/02/16
Метро шиг үлгэр яваад бгаа хэдэнч жил гацах юм бүү мэдээ
Зочин · 2024/02/16
40DSH GOE ERD ZYGAATSI80955877
Зочин · 2024/02/16
AX NARN XUSNG UILCHLX OWORT80955877
Зочин · 2024/02/16
SEXSEER XNGAAD80955877