Галын аюулаас болж худалдаа эрхлэгчид 1 тэрбумын хохирол амссан гэв
2024/02/16
Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Баянгол бизнес инкубатор төвд хоёрдугаар сарын 14-ний өдөр гарсан галын талаар Худалдаа эрхлэгчид мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тэд: "Галын дүгнэлт одоогоор гараагүй байна. Гэхдээ бид уг гал захиалгатай гэдэгт 99.9 хувь итгэлтэй байгаа. Гал гарах үед манай хяналтын камер хэвийн ажиллаж байсан. Гэтэл камерны хард диск 2-р сарын 8-наас эхлэн буюу гал гарахаас долоо хоногийн өмнөөс ажиллаагүй байдаг. Энэ бол хардах эхний шалтгаан.
Мөн "Наадах чинь С.Мишигийн хийсэн ажил. Албаар газраа томруулах гэж шатаасан" гэсэн захиалгат комментыг сошиал орчинд тарааж байна. Би бол С.Мишиг. Намайг гүтгэж байгаа энэ хүн шатаасан байх. Бид улс төрийн тэмцэл хийж, үзэл бодлоо илэрхийлж байсан маань бусдын дургүйг хүргэж байсан. Энэ галыг маш өндөр бэлтгэлтэй хүн хийсэн гэдэгт итгэлтэй байна.
Хохирлыг нэг лангууг 10 сая гэж тооцвол нийт нэг тэрбум төгрөгний хохирол амссан гэж тооцож байгаа. Бид сахилга бат, хариуцлагаа алдсанаас болж гал гарлаа.Даатгал хийгдээгүй." гэв
Зочин · 2024/02/16
Дүүжин тээврийн зогсоол болгох гээд газар чөлөөлсөн байхоо