100 айлыг Барилгачин зах руу нүүлгэнэ
2024/02/23
Нийслэлийн төв цэгээс 1.5 км зайд байрлах хүн ам шигүү суурьшсан 100 айлд гэр бүлийн зориулалттай газар дээр эрсдэл өндөртэй шатамхай барилгын материалын агуулахууд, орчныг бохирдуулдаг барилгын материалын үйлдвэрүүд ажиллаж байгаа нь Үндсэн хууль, Газрын тухай хууль, Галын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль зэрэг олон хууль дүрмийг зөрчиж байна.
Эдгээр хууль зөрчигчдийн дийлэнх нь Хятад эзэнтэй худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчид байна. 100 айл нь замын түгжрэл, орчны бохирдол, иргэдийн ая тухтай аюулгүй амьдрах болон суралцах эрхийг зөрчсөөр ирсэн гэж үзэн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 2018 оны нэгдүгээр сарын 24-ний хурлаар нүүлгэх шийдвэр гарсан ч одоог болтол ажилласаар даруй 6 жилийн нүүрийг үзлээ.
Тус захад Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс болон холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авсан 800 гаруй иргэн, аж ахуйн нэгж, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй 320 иргэн аж ахуйн нэгж байгаа гэсэн ерөнхий судалгаа байдаг.
Хамгийн аюултай нь энэ хэсэгт Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Арьс өвчин судлалын үндэсний төв зэрэг төрийн үйлчилгээ үзүүлдэг 5 эрүүл мэндийн байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг хоёр сургууль, нэг цэцэрлэг бий. Тиймээс эрүүл мэндээ эмчлүүлж буй өвчтөнүүд, сурагч, бага насны хүүхдүүд, тэнд оршин сууж буй иргэд энэхүү орчны нөлөөнд эрүүл мэндээрээ хохирч байна.
Өвчин тусаад шаналж буй хүмүүс Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэнийхээ төлөө 100 айл орчмын тоосжилт, барилгын материалын хоронд хордож, эрүүл болох биш улам өвчилж байгаа. Тэр ч битгий хэл энд барилгын материалын зах үүссэнээс хойш замын түгжрэл дээд цэгтээ хүрч, түргэн тусламжийн машин эмнэлэг хүрэх замдаа бөглөөнд цаг гаруй зогссоноос болж хүүхэд хүртэл нас барж байлаа.
100 айлыг хэзээ нүүлгэх талаар холбогдох албаны хүнээс тодруулахад, Нийслэлийн төвлөрлийг бууруулах, түгжрэлийг арилгах бодлогын хүрээнд 100 айлын барилгын материалын худалдаа эрхлэгчдйин саналыг харгалзан Налайхын барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк, шинээр ашиглалтад орж байгаа шинэ барилгын зах болон Сонсголонгийн Барилгачин зах руу шат дараатай нүүлгэхээр төлөвлөж байна гэлээ.
base dase · 2024/02/29
Real OR fake Novelty Passports, Drivers Licenses, ID cards , Visas, Diplomas and many other documentsOur team has years of experience producing real passports,passports and other identity documents. We use high quality equipment and materials to produce counterfeit documents. All secret features of real passports are carefully duplicated for our falsified documents.we are unique producer of quality documents.We offer only original high-quality fake passports, driver|s licenses, ID cards, stamps, Visa, school Diplomas and other products for a number of countries like:USA, Australia, Belgium, Brazil, Canada, Italian, Finland, France, Germany, Israel, Mexico, Netherlands, South Africa, Spain, United Kingdom. This list is not full.To get further more detailed information about our high quality Authentic and passports/driving licenses/id cards/ stamps, Visa, school Diplomas and other product
Email ( [email protected] )
TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452
https://clean-documents.com
зочин · 2024/02/25
шат дараатай гээд яахав шууд л нүүлгэ.
зочин · 2024/02/25
Түгжрэх газрын байрлал өөрчлөгдөхөөс биш түгжрэл арилахгүй
Зочин · 2024/02/25
Энийгээ бас хэдэн жил чалчих гээ вэ
төлөвлөж байна · 2024/02/24
Төлөвлөхөөс цаашгүй ажилтай хүмүүс 100 айлыг нүүлгэж чадахгүй
Зочин · 2024/02/24
Налайх руу болиочээ усны эх бохирдуулаад лайтай юм болно шдээ
Зочин · 2024/02/23
нарантуулийг нүүлгэ
хүннү · 2024/02/23
Дүнжингаравын гүүн талд Эрээний барилгын материалын зах шиг том юм барьсан байсан тэр зах биш юм уу?
Зочин · 2024/02/23
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/02/23
100 айлын барилгын худалдааг газрын хөрснөөс арчаад ногоон байгууламж болго
Зочин · 2024/02/23
Чалчдаг юмаа л чалчиж байна хэрэгжилт хүсээд бгаашдээ
Зочин · 2024/02/23
Маш олон жил ярьж байна.Ярих биш хэрэгжүүлэх л хэрэгтэй
Irgen · 2024/02/23
Hurdan nuulgechih herrgtei. Hudaldaachid tegd l ev zuigee dorhnoo olchihno. Hooson yariad bhr biy biyteigee baritsaad nuuhguj shde
mongol eej · 2024/02/23
hurdan nuulgeesei,
зочин · 2024/02/23
Нэг асуудлыг шийдээд нөгөө асуудлыг бий болгоно. Хэрэггүй дээ