"Mongolian Youtuber Sanchir" бусдад зодуулсан гэх бичлэгээрээ хандалт авах зорилготой байсан эсэхийг шалгана
2024/02/26
"Mongolian Youtuber Sanchir" хэмээх нэрээр видео контент бүтээгч Э.Санчирдамба нь энэ сарын 24-ний өдөр "Үл таних этгээдүүдэд зодуулсан" хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан дүрс бичлэгээ цацсан билээ.
Түүнчлэн үүний дараа цахим орчинд түүнийг нас барсан гэх хуурамч мэдээлэл ч цацагдаад амжсан. Тэгвэл Э.Санчирдамбын зодуулсан гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.
Учир нь бусдад зодуулж, гэмтсэн гэх Э.Санчирдамба нь одоогоор хуулийн байгууллагад хандаагүй байгаа аж. Тиймээс түүнийг олны анхааралд өртөж, хандалт авах зорилгоор тус бичлэгийг хийсэн байж болзошгүй гэх мэдээлэл тараад байгаа юм.
Зочин · 2024/02/26
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/02/26
ezen uruu yu husne husen n bielne hund zoduulhiig husj bval thag bolhoor zoduulna uriigu basamjilj bgaa huu uduu shidsen chuluu uuriin tolgoon deer undag jam bii ⁉️bolovson bai bie zuv avaj yavaj sur