Контент бүтээгч Э.Санчирдамба талийгаач болсон гэдэг нь үндэслэлгүй ташаа мэдээлэл гэв
2024/02/27
Контент бүтээгч Э.Санчирдамба бусдад зодуулж, нас барсан гэх агуулга бүхий бичлэг олон нийтийн цахим сүлжээнд гарсан.
Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Энэ асуудлыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс гомдол мэдээллийн бүртгэлд аваад шалгаж байгаа.
Талийгаач болсон гэдэг нь үндэслэлгүй ташаа мэдээлэл гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн.
Шалгалтын явцад ямар мэдээлэл үнэн, аль нь худал болох нь тодорхой болно" гэлээ.