С.Өнөрсайхан: ЗӨВХӨН ХИМИЙН БОДИС ХАДГАЛЖ, ЗӨӨВӨРЛӨӨД УСТГАХ саванд монголчууд усаа хадгалж байна
2024/02/28
Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар (ШӨХТГ)-аас “Өрсөлдөөн-Хэрэглэгчийн эрх орон нутагт” нэгдсэн арга хэмжээг өнгөрсөн оны аравдугаар сард 21 аймгийг бүрэн хамруулан, бүсчилсэн байдлаар зохион байгуулжээ.
Тус арга хэмжээний хүрээнд хуванцар савны хэрэглээнд хяналт шалгалт хийсэн талаараа ШӨХТГ-ын Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Мөнхханд хэллээ.
Тэрбээр ярихдаа "Бид орон нутагт 21 аймгийг хамруулсан бүсчилсэн хяналт шалгалтын хүрээнд хуванцар савны хэрэглээг судалсан.
Аймгуудын сүлжээ дэлгүүр болон зах худалдааны төвүүдээр явж үзэхэд хуванцар савны хэрэглээ арилаагүй, хэвээр байсан.
Мах, сүү, тараг, айраг зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулах явцад хуванцар савны хэрэглээ хэвээр байна.
Мөн боловсруулалтын дараах борлуулалтын явцад зориулалтын бус хуванцар сав ашиглаж байна. Зах худалдааны төвүүдээр нөгөө л том цэнхэр хуванцар савнуудад айраг, сүүгээ хийж байна. Боловсруулах явцдаа хүнсний бүтээгдэхүүний эко шинжийг алдагдуулж байна гэж дүгнэсэн" гэлээ.
Зориулалтын бус хуванцар савны хэрэглээ хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн захирал, доктор С.Өнөрсайхан дараах зөвлөмжийг өгсөн юм.
"Савны найрлагад орсон химийн бодисууд усанд нь шилжин орж байсан"
Бид анх 2008 онд "Уснаас шалтгаалсан халдварт өвчин нэмэгдэж байна" гэх мэдээллийн дагуу үнэлгээ хийж байлаа.
Үүнээс гарсан сонирхолтой үр дүн нь төв дамжуулах байгууламжаас буюу цоргоноос маш өндөр шаардлагын дагуу ус гардаг юм байна. Энэ нь ямар нэгэн байдлаар хүнд өвчлөл үүсгэх шалтгаан болохгүй гэж үзсэн.
Тэгвэл эгзэгтэй цэг хаана байна вэ? гэдгийг судлахад усыг хадгалж, зөөвөрлөдөг "САВ" асуудалтай гэдгийг гаргаж ирсэн.
Судалгааны дүнгээр төмөр, бетон, усны цэнхэр хуванцар саванд нэг өдөр, гурван өдөр, таван өдөр хадгалсан уснаас дээж авч үзэхэд мэргэжлийн хэллэгээр шилжилт явагдсан. Өөрөөр хэлбэл савны өөрийнх нь найрлагад орсон химийн бодисууд усанд нь шилжин орж байсныг тогтоосон.
"Шар, цэнхэр хуванцар саванд хадгалсан усанд хар тугалга болон бусад бодис их хэмжээгээр илэрсэн"
Бидний хэлж заншсанаар шар, цэнхэр өнгийн хуванцар саванд хадгалсан усанд хар тугалга болон бусад бодис их хэмжээгээр илэрсэн. Тиймээс усыг хадгалан зөөвөрлөхдөө зориулалтын саванд хийдэг болгох хэрэгтэйг зөвлөж эхэлсэн байдаг.
Хэрэглээний судалгаанаас үзэхэд 70 гаруй хувь нь Хятадаас импортолсон сав байсан.
"Цувраа гурвалжин дотор 7-гийн тоо бичсэн тэмдэглэгээтэй савыг анхаар"
Хүмүүс аль болох хямд, зөөвөрлөхөд амар хялбарыг бодоод "ЗӨВХӨН ХИМИЙН БОДИСЫГ ХАДГАЛЖ, ЗӨӨВӨРЛӨӨД УСТГААРАЙ" гэх зориулалттай саванд усаа хадгалж байсан.
1995 онд АНУ-ын Хуванцар үйлдвэрлэгчдийн холбооноос гаргасан ангиллын хамгийн доод ангилал буюу "цувраа гурвалжин дотор 7"-гийн тоо бичсэн тэмдэглэгээтэй сав юуг илтгэдэг вэ?
Энэ нь хорт хавдар үүсгэдэг учир зөвхөн тэр химийн бодисыг хадгалж, зөөвөрлөөд дараа нь устгаарай гэдэг тэмдэглэгээ.
Та бүхэн одоо харж байгаа бол цэнхэр савныхаа доод талыг өргөөд үзээрэй. Тосны сав, шар сав, цагаан савнуудынхаа доод талыг үзээрэй. Тэнд 7 гэсэн тэмдэглэгээ байгаа бол ус, хүнс хадгалж болохгүй.
Энэ нь аюултай, хүнсэнд хэрэглэж болохгүйг илтгэх тэмдэглэгээ.
"Нэг өрх дунджаар гурван ширхэг ийм тэмдэглэгээтэй хуванцар хэрэглэж байна"
Харамсалтай нь дээрх тэмдэглэгээтэй савыг хүн ам маш их хэрэглэж байна. Иймд иргэдийн мэдлэг, хандлага, дадлыг судалж үзсэн.
Нэг өрх дунджаар гурван ширхэг ийм тэмдэглэгээтэй хуванцар хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл таны гэрт гурван ширхэг ийм хуванцар сав байна гэсэн үг.
Тэгвэл ямар тэмдэглэгээтэй сав хэрэглэх нь зүйтэй юм бэ?
Гэвч ШӨХТГ-аас өнгөрсөн онд хийсэн хяналт шалгалтаар хөдөө орон нутагт "цувраа гурвалжин дотор 7" тэмдэглэгээ бүхий хуванцар савны хэрэглээ хэвээр байсныг анхааруулж байлаа.
ВИДЕО:
Зочин · 2024/02/28
Энэ тухай яриад өнгөрдөг болоод удаж бна орлуулах савыг гаргаж ирээд хэрэглэж байгааг нь шахаад гаргавал болношдээ энэнээс болж бас ходоодны өвчлөл ихсэж бгаач юм билүү
Зочин · 2024/02/28
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh