Буруу тогтолцоо: Хууль зөрчиж баригдсан хаус, шунал хороолол, аваргын хашаа гээд газрын дуулиан эхэллээ
2024/02/28
Хотын дарга Х.Нямбаатар хууль бус газар олголтын эздийг зарлаж хатуухан тэмцэнэ гэдгээ зарлаад удаагүй байгаа билээ. Тэрбээр Туул гол хоёрын зааг дээр хэнийх болох нь мэдэгдэхгүй маш том эдлэн газар байна. 2014 оны үед олгогдсон ч нэг ч төлбөр төлөөгүй байна хэмээсэн.
Уг газар нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамаарал бүхий газарт багтаж байлаа. Энэ талаар, тус газрын дарга Ү.Оюунзулаас тодруулахад, Манай газар дээр хаус байх боломжгүй. "Хан талст" компанитай холбоотой газар. Бид холбогдох газруудад байнга тус газартай холбоотой санал гомдлоо гаргадаг. Анхнаасаа авсан зөвшөөрлийнхөө дагуу биш хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан" гэлээ.
"Хан талст" компанийн газар нь:
- 2014 он “Хан Талст” компанид “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг тухайн үеийн Хотын дарга Э.Бат-Үүл 2014 онд гаргаж 3.3 га газрыг олгожээ.
- 2019 он Тус газарт “Наран шарлагын газар” аялал жуулчлалын бүс байгуулж байна гэх мэдээ гарав.
- 2020 онд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлж байснаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд удаа дараа явуулсан хяналт шалгалтын дүнд “Хан Талст” компанид газар ашиглуулах тухай тогтоол нь хууль зөрчиж байна гэдгийг илрүүлсэн байна.
Хяналт шалгалтын явцад Нийслэлийн зүгээс 84 хуудастай албан шаардлагыг хүргүүлж байсан. Мөн тус компани ажил хийх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан учир Нийслэлээс хоёр удаа мэдэгдэл өгч үйл ажиллагаагаа зогсоох шаардлагыг хүргүүлж байжээ. Гэвч уг шаардлагуудыг тус компани үл ойшоож байсан бөгөөд улмаар барилгын шороог авсан хэсэгт үүссэн хөрсний усанд дөрвөн хүүхэд тоглож байгаад харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарчээ. Харин одоогоор олны анхаарал дунд байгаа хувийн эдлэн газар хэмээгээд буй барилга нь хэзээ баригдсан, ямар зориулалттай гэдэг нь тодорхойгүй байгаа юм.
Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хашаан дотор хашаа барьж адуу хашчихсан байна хэмээн сошиалд нэлээдгүй шуугив. Тэгвэл уг хашаа нь УИХ-ын гишүүн асан А.Сүхбатынх аж.
Ү.Оюунзул “А.Сүхбат гэдэг иргэний хашаалсан газар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өмч учраас чөлөөлж өгөх гэдэг шүүхийн шийдвэр гарсан. Одоо ШШГЕГ-аас энэ газрыг чөлөөлж, хашаа болон доторх байгууламжийг нь буулгах процесс үлдсэн” гэсэн юм.
Тодруулбал, А.Сүхбат нь 2006 онд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх хуучин морин тойруулгын 1.3 га газрыг хашаа, барилга байгууламжийн хамт иж бүрнээр нь 25 сая төгрөгөөр Д.Б гэх иргэнээс худалдан авч байжээ. Худалдаж авснаасаа хойш хашаа, объект барьж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Гэвч тухайн газар гэрчилгээгүй гэх асуудал үүсжээ. Улмаар 2014 оны А/234 дүгээр захирамжаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9,732,945 м.кв газрыг 30 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Ингэхдээ тухайн газарт А.Сүхбатын 2006 онд худалдан авсан 1,3 га газрыг дотор нь хамруулан багтаажээ. А.Сүхбат энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй 2021 оноос шүүхээр явсан ч, бүх шатны шүүх дээр ҮЦХ ялсан юм байна.
Ийнхүү үндэсний цэцэрлэгт хүрээлэнд буй хоёр ч газрын эзэд нь тодорхой ч хууль зөрчиж байгаа нь шүүхээр ч нотлогджээ. Үүгээр газар олголтын буруу тогтолцоо дуусахгүй нь ээ.
Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрсон газар олголтын асуудал мөн л хууль зөрчсөн маргааныг дагуулаад байгаа юм байна. Тус хүрээлэнгийн хажууд одоо баригдаж буй барилга нь цэнгэлдэхийн 51%-ийг эзэмшдэг иргэн Т.Нямдаваагийн хүүхэд Н.Булганбаатарын Мөнхсан компанийнх аж. Өөрсдөө газраа хувьчилж аваад барилга барьдаг гэв.
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг "1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70%-ийг нийслэлд, 30%-ийг хувийг өмчид шилжүүлж байсан түүхтэй. 2003 онд иргэн Т.Нямдаваа гэдэг хүн 30%-аа 49 болгож, нийслэл 51%-ийн эзэмшилтэй болсон. Гэхдээ 2003 онд үл ойлгогдох байдлаас буюу 400 гаруй мянган төгрөгөөс болж, нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болох шийдвэрийг НИТХ-аас бус ТУЗ-өөр шийдсэн байсан.Ингээд 2005 оноос нийслэл цөөнх буюу 49%-ийн оролцоотой болсон. Түүнээс хойш Төв цэнгэлдэх хүрээлэнг эзэмшиж буй компанийн эзэмшилд 38 га газар байсан. Энэ газрыг 2005 оноос хойш жижиглэж, зарснаас 29 хэсэг салж, одоо цэнгэлдэхийн газрын хэмжээ 12.6 га болчихсон. Гурав дахин багассан. Энэ нь газрыг зарж, идсэн асуудал. Төв цэнгэлдэхийн газрыг тойрсон асуудал нь шунал. Удаа дараагийн газар олголтоор Төв цэнгэлдэхийг тойрсон олон барилгыг яах вэ гэдгийг иргэд асуудаг. Үүнээс өмнө ямар арга хэмжээ авч болох вэ гэдгийг харж байна. Одоо Төв цэнгэлдэхийн хажууд барьж буй барилга нь цэнгэлдэхийн 51%-ийг эзэмшдэг иргэн Т.Нямдаваагийн хүүхдийн Мөнхсан компанийнх. Өөрсдөө газраа хувьчилж аваад барилга барьдаг. Иргэд зундаа нэг зорьж ирдэг Төв цэнгэлдэхийн үүдэнд баригдаж буй өндөр барилгын газрын эзэмшлийн зориулалт орон сууц гэж гарсан мөртлөө баар, үйлчилгээний газар хийе гэж байна. Үндэсний баярын бэлэг тэмдэг болсон газар дээр шунал хороолол бариулмааргүй. Авлига хороолол гэдэг шиг шунал хороолол гэж нэрлэмээр байна.
Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр нийслэлээс хоёр иргэн Т.Нямдаваа болон дүү, хүүхэд нь байна. Хуулиараа хувьцаа эзэмшигчдийн хурал хийх ёстой ч ТУЗ-ийн хурлаар шийдвэрүүд гаргаад байгаа юм. Төв цэнгэлдэхийг тойрсон жижиг бүх талбайг гэрээгээр түрээслүүлж байгаа хэрнээ нийслэлд орлого нь орж ирэхгүй талаар мэдээлэл хүсэхээр мэдээлэл өгдөггүй, ТУЗ-өө хуралдуулдаггүй. Хамтарсан компани мөртлөө хууль зөрчиж байна.Нийслэлийн хувьд 4.6 тэрбум төгрөгөө хувь, эзэмшилдээ нэмүүлэх байр суурьтай байгаа. Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК 200 гаруй сая төгрөгийн дүрмийн сантай. ТУЗ, хувь нийлүүлэгчдийн хурлаа хийж, шийдэхгүй бол шүүхэд хандана" гэлээ.
“Төв цэнгэлдэх хүрээлэн” анх 31 га газартай байжээ. Харин 51 хувийг эзэмшигч эзэн Т.Нямдаваа нь “Төв цэнгэлдэх хүрээлэн” өнөөдрийн байдлаар 12.7 га газартай л үлдээгээд байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, Т.Нямдаваа гэгч нь “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн эзэмшил газрын талаас илүүг нь үрж зараад, үгүй хийжээ гэсэн үг юм. Түүний хүү Н.Булганбаатар нь өөрийн “Мөнхсан” ХХК-д эхлээд 2019 онд 961м2 газар тасалж өгчээ. Н.Булганбаатар нь энэ газар дээр “MSN building” гэх есөн давхар хар шилэн барилга барьж, оффис болгосон аж. Хотын “А” зэрэглэлд есөн давхар оффис барьж түрээслүүлж буй. Үүгээр ч зогссонгүй “Мөнхсан” ХХК-д 2021 онд дахиад 7995 м2 буюу 0.7 га газрыг тасалж өгчээ. Одоо тус газрыг “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гээс тусгаарлаж хашаалаад, мод бутыг нь хөрөөдөөд, орон сууц, оффисын цогцолбор бариад эхэлчихсэн байгаа бөгөөд 24 давхар орон сууц, 10 давхар оффис, гурван давхар үйлчилгээний төв бүхий гурван блок баригдахаар зэхэж буй ажээ.
Зочин · 2024/02/29
Асүхбат гэж нэг шуналын див бузартай новш бнаа
Зочин · 2024/02/28
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
зочин · 2024/02/28
ямар даварцан хулгайчууд байдаг юм бээ, арга хэмжээ авч чадахгүй бүгд хахууль амаа таглуулцан гөлөгнүүд байдаг байх даа. п..да
Зочин · 2024/02/28
Нямбаатар иймэрхүү ажлыг хийж чадна мөшгөгч юм чинь нийтийн тээврийн шинэчлэл метро бол ахдана
Зочин · 2024/02/28
Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus