Иргэдэд эхний ээлжинд 20 байршлаас газар өмчлүүлнэ
2014/06/26
Иргэдэд онлайнаар газар олгох бүртгэл талаар яригдаж эхлээд удаж буй. Тэгвэл НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд газар өмчлүүлэх 52 байршлаас эхний 20 байршлын хаяг зурагт төслийг баталсан юм.
Энэ нь иргэдийн өргөдлийг цахимаар хүлээж авахад бэлэн боллоо гэсэн үг юм. Гэхдээ наадмын дараа буюу ирэх наймдугаар сараас газар өмчлүүлэх ажлыг эхлүүлнэ гэж НӨХГ-аас мэдээллээ.
Эхний ээлжинд хотын захын дүүргүүд болох Багануур, Багахангай, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд газрын хаягжилтыг тогтоосон аж.
Иргэдэд газар өмчлүүлэх эхний 20 байршлын мэдээллийг хүргэж байна.