Найздаа байраа барьцаалж зээл авч өгөөд 46 сая төгрөгийн төлбөрт унажээ
2024/03/01
Иргэн Т өөрийн байрыг барьцаалж, ББСБ-аас 25 сая төгрөг зээлээд найз С-д 20 сая төгрөгийг өгч, өөрөө 5 сая төгрөгийг авчээ.
Ингэхдээ иргэн Т зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд түүний найз С батлан даахаар ББСБ-тай батлан даалтын гэрээ байгуулсан. Ингээд зээлийн төлбөрөөс 2 сарын төлөлт хийж, үүнээс хойш төлбөр төлөхгүй байсаар зээлийн гэрээний хугацаа дууссан байна.
ББСБ шүүхэд хандаж Т-аас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 46 сая төгрөг гаргуулах, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаанд тавьсан түүний байрыг худалдан борлуулахаар нэхэмжлэл гаргасан.
Т “…зээлийн мөнгөнөөс 20 сая төгрөгийг С авсан тул төлбөрийг би хариуцахгүй, өөрийн байрыг худалдахыг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
Шүүхээс иргэн Т, ББСБ хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнд зээлдэгч Т өөрөө гарын үсэг зурсан, байр барьцаалсан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, ББСБ нь зээлийн мөнгө болох 25 сая төгрөгийг Т-ын дансанд шилжүүлсэн зэрэг нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн. Ингээд ББСБ-ын нэхэмжилсэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү болох 46 сая төгрөгийг Т-аас гаргуулж, төлбөрийг төлөөгүй тохиолдолд түүний байрыг худалдан борлуулахаар шийдвэр гаргасан байна.
Харин С нь ББСБ-тай батлан даалтын гэрээ байгуулсан тул хэрэв Т зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зээлээ төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийг хариуцах үүрэгтэй болохыг шүүхийн шийдвэрт дурдав.
Эх сурвалж: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх
Зочин · 2024/03/02
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/03/01
Энийг жинхэнэ ардчилал гээд байгаа юм даа. Нэгнийгээ луйвардах, алж идэх, гүжирдэх, гүтгэх, хордуулж алах, эхнэр нөхрөө хууран завхайрах,хар ус гудрах, хатсан өвс сорох зэргийг хийх нь жинхэнэ ардчилал юм даа. Та хоёр хоёр биенээ хороож орхи тэгээд л асуудал болно биз дээ. Ийм ардчиллыг хүссэн үхэрнүүд тэгээд ханатлаа горыг нь хүрт дээ.
бат · 2024/03/01
энэ нийгмийн жишгээр амьдар тэр нь өлзийтэй