Өрнө дорнын түүхэнд мөнхөрсөн бөх гүнж Хотулуны дүр, “Тютю” киноны гол дүрүүдэд тоглож байсан жүжигчин М.Цэрэндолгор буюу Цэдо өдгөө гэр бүлийн хамт хилийн чанадад амьдарч байгаа билээ.

 

Нөхрийнхөө ажлыг даган гадаадад амьдрах болсон тэрбээр тэндээ фото моделийн карьеараа үргэлжлүүлж байгаа яваа нэгэн. Түүний нөхөр UBS телевизийн захирал Л.Балхжавын бага хүү Б.Билгүүн гэдгийг олон нийт хэдийнээ мэдэх болсон.

 

Хосууд өнгөрсөн сард тохиосон хайрын баярын өдрөөр сүй тавьжээ. Жүжигчин бүсгүй маань нөхрөөсөө гэнэтийн бэлэг авч сүйн бөгж бэлгэнд авсан гэнэ шүү. Удахгүй хосууд эх орондоо ирж нижгэр хуримын урилгаа тараах биз ээ.