Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 500 орчим эмэгтэй ахлагч оролцсон анхдугаар чуулга уулзалт өчигдөр/2024.03.06/ Төрийн ордонд болох үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хурлаас хоцорсон хэмээн уучлалт гуйхыг шаардаж, ХНХ-ын сайд Х.Булгантуяаг олны өмнө загнасан бичлэг цацагдав.

 

Үндсэн хуульд "Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн" гэж заасан байдаг. Гэтэл түүний гаргасан авир эв нэгдлийг илэрхийлэгч бус дарангуйлагч мэт байгааг олон нийт шүүмжилж байна.

Харин Зөрчлийн тухай хуульд зааснаар уг үйлдлийг танхайрал гэж болохоор байна.

Зөрчлийн тухай хууль:

5.2 дугаар зүйл.Танхайрах

1.Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:

1.1.хэрүүл маргаан үүсгэж;

1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;

1.4.олон нийтийг үл хүндэтгэсэн бол хүнийг нэг зуун нэгжээс хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заажээ.

ХНХ-ын сайд Х.Булгантуяа чуулганд хоцорч ирсэндээ хүрэлцэн ирсэн бүсгүйчүүдээс уучлалт хүссэн байна.