Х.Түвшинбаяр: Өсвөр насныхан хар тамхины хэрэгт их холбогдож байна
2024/03/15
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 14 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээллийг танилцуулж, өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Х.Түвшинбаяр "НҮБ-ын хар тамхитай тэмцэх албанаас гаргасан судалгаагаар дэлхийн хэмжээнд 15-64 насны 275 сая хүн хар тамхи хэрэглэдэг байна.
2030 он гэхэд ядуу буурай, хөгжиж буй орнуудын хар тамхи хэрэглэгчдийн тоо 40%-аар өснө гэсэн тайланг гаргажээ.
2022 онд КОВИД-ын үед улс орнууд хилээ хаасан үед үндэстэн дамнасан зохион байгуулалттай, хар тамхины бүлэглэлийн үйл ажиллагаа нарийсаж, далд хэлбэрт шилсэн байгаа юм.
Алтан гурвалжин буюу Мьянмар, Лаосын бүс нутагт хар тамхины төрлийн ургамлыг ихээр тарьдаг. Үүний нөлөө манай улсад байгаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын хилээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан хэргүүдийн 75% нь уг бүс нутгууд болон Туркээр дамжиж орж ирсэн байна.
НҮБ-аас ОХУ, БНХАУ хар тамхины шинэ төрлийг үйлдвэрлэх эрсдэлтэйг зарласан. БНХАУ-д хар тамхинд донтсон гурван сая хүн, жилд дунджаар 40,000 хүн нас бардаг судалгааг гаргажээ.
ОХУ-д жилд дунджаар хар тамхинаас болж, 7,000 хүн нас бардаг байна. Тус улсад сүүлийн хоёр жилд хар тамхи үйлдвэрлэгдэг лаборатори нь 47 буюу 40%-аар нэмэгдсэн мэдээлэл байна.
Сүүлийн долоон жилийн байдлаар Монгол Улсын хилээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан хэргийн 46% нь БНХАУ-аар дамжсан судалгаа байгаа юм.
Цагдаагийн байгууллагаас гадна Хил Хамгаалах Ерөнхий Газар, Гаалийн Ерөнхий Газар, Тагнуулын Ерөнхий Газар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрэхэд хяналт тавьдаг. Бид мэдээллээ солилцож ажилладаг.
2017 оноос хойш буюу долоон жилийн байдлаар манай улсын нутаг дэвсгэр дээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэсэнтэй холбоотой 1,524 гэмт хэрэг бүртгэгдэж, 1,945 хүн холбогдсон.
Цар тахлын үед хил хаагдсан байхад энэ төрлийн гэмт хэрэг бага байсан боловч хил нээгдсэний дараа өссөн.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэг:
- 2021 онд 187
- 2022 онд 230
- 2023 онд 238 хэрэг бүртгэгдсэний 80% Улаанбаатарт, 20% орон нутагт гарсан.
Хүйсийн хувьд 88% эрэгтэй, 12% эмэгтэй хүн эзэлж байна. Энэ төрлийн хэрэгт 15-64 насныхан холбогдсон байна.
Манайд улсад 2017 оноос хойш нэг хүний дундаж хэрэглээгээр тооцоход 349,000 хүн хэрэглэх хэмжээний хар тамхийг хураан авсан байгаа юм. Хурааж авсан бодисын 34%-ийг гадаад улсад лабораторийн аргаар гаргасан байсан бол 66% нь Монгол Улсын хөрсөн дээр ургасан бодис.
Монгол Улсын гурван аймгийн нутаг дэвсгэр дээр ургадаг хар тамхины төрлийн бодист устгал хийж, ургамлын тархалтыг бүрэн зогсоожээ.
Гадаад улсад хар тамхины хэрэгт холбогдсон монгол иргэд:
- Нигери улсад 4
- ОХУ-д 2
- БНСУ, Нидерланд, Их Британи, Энэтхэг, Турк, Хятадад тус бүр нэг гээд найман улсад 12 монгол иргэн хар тамхины хэргээр ял шийтгэл эдэлж байна.
Эдгээр иргэн Алтан гурвалжин, Хавирган сар бүс нутгуудаас хар тамхи зөөвөрлөх явцдаа баригджээ. Монгол иргэд бусдын мөнгө амласан амлалтад итгэж, санаатай болон санамсаргүйгээр энэ хэргийг үйлдэж байна.
Монгол Улсад гадаадын 44 иргэн энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж, ял шийтгэл авсан.
- БНХАУ-ын 37
- Японы 1
- БНСУ-ын 1
- ХБНГУ-ын 2
- БНТУ-ын 3 гээд 44 иргэн байна. Эдгээрээс 13 нь 15-20 жил, үлдсэн нь 7-12 жилийн хорих ялаар шийтгэгдсэн байна.
Өсвөр насныхан хар тамхины хэрэгт их холбогдож байна. Бие биеэ уруу татдаг, олон нийтийн сүлжээгээр зар сурталчилгаа явуулж буруу мэдээлэл өгч байгаа зэргээс шалтгаалан энэ төрлийн хэрэгт холбогдож байна. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн контент, зар мэдээлэлд хяналт тавьж, тэр даруй хаалгадаг.
Эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдэдээ хараа хяналтаа сайн тавьж байх хэрэгтэй. Хүүхдийнхээ биеэ авч явах байдалд нь өөрчлөлт гарч буй эсэхийг хянах хэрэгтэй. Манай хүүхэд ийм төрлийн юм хэрэглээд байх шиг байна гээд хаячихдаг асуудал их гарч байна, ингэж болохгүй. Цагдаагийн байгууллагад хандах, шинжилгээ өгөх, ямар хүмүүстэй нийлж буйг таслан зогсоох зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй.
Хар тамхи хүний гоо сайхан, эд эрхтэнд доголдол үүсгэж, амь насаа алдах эрсдэлд оруулдаг. Цаашлаад бүх байгаа эд зүйлээ зарна, хүмүүсээс мөнгө зээлнэ, өөрийгөө тусгаарлаж, ганцаардан хэн ч тоохоо болино зэрэг олон сөрөг үр дагавартай.
Энэ төрлийн бодисыг хэрэглэхээс татгалзах, хэрэглэж болохгүйг бусдад уриалах нь зүйтэй" гэв.
Зочин · 2024/03/15
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/03/15
DYRN XUSNG XNGALTAI80955877
Зочин · 2024/03/15
S XN80955877