Монгол Улсын Зэвсэгт хүчнийг үүсгэн байгуулсны 103 жилийн ой тохиож байна.

Статистикаар Монгол Улсад гуравдугаар сарын 18-ны өдрийн байдлаар “Цэрэг” нэртэй 14, “Генерал” нэртэй долоо, “Хурандаа” нэртэй 12, “Байлдагч” нэртэй ес, “Офицер” нэртэй нэг, “Цэргийнбаяр” нэртэй хоёр, “Эр” нэртэй нэг, “Залуу” нэртэй нэг, “Эрхүн” нэртэй гурав, “Эхорон” нэртэй дөрвөн хүн байна.

Хамгийн түгээмэл нэр нь Бат-Эрдэнэ, Тэмүүлэн, Төгөлдөр бөгөөд манай улсын нийт хүн амын 49.0 хувь нь эрэгтэйчүүд. Нийт эрэгтэйчүүдийн 48.3 хувь нь Улаанбаатар хотод, 51.7 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна.

Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67 буюу эмэгтэйчүүдийнхээс 9.7 насаар бага байна. Эрчүүдийн хамгийн өндөр настай нь 103 .

Дундаж цалин нь 2,5 сая төгрөг бөгөөд тээвэр ба агуулахын үйл ажиллагаа салбарт 88 хувь буюу хамгийн их эрчүүд ажилладаг байна.

 

Эрчүүдийг цэргийн алба хаасан байдлаар нь авч үзвэл:

  • 18-29 насныхны 15.8 хувь
  • 30-39 насныхны 42.6 хувь
  • 40-49 насныхны 63.8 хувь
  • 50-59 насныхны 82.7 хувь
  • 60-ааст дээш насныхны 87.8 хувь нь цэргийн алба хаажээ.