Эмээлт дэх махны үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоов
2024/03/19
"Эмээлтэд байрлалтай мах боловсруулах үйлдвэрт чанарын шаардлага хангахгүй байж болзошгүй мах бэлтгэж байна" гэсэн иргэний мэдээллийн мөрөөр Нийслэлийн Мал Эмнэлгийн Газрын/НМЭГ/ мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар энэ сарын 17-ны өдөр газар дээр нь очиж, ажиллажээ.
Тухайн үйлдвэрийн агуулахад хадгалагдаж байсан мах, махан бүтээгдэхүүний төрөл тус бүрээс дээж авч, НМЭГ-ын лабораторид хүргүүлэн, үйлдвэрийг битүүмжилж, үйл ажиллагааг нь түр зогсоосон байна.
Тус үйлдвэрт хяналт, шалгалтын ажлыг үргэлжлүүлж байгааг ХХААХҮЯ-наас мэдээлэв.
ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газар, НМЭГ-ын улсын ахлах байцаагч нар хамтран шаардлага хангахгүй 47.64 тонн махыг устгах ажлыг энэ сараас эхлүүлжээ.
батаа · 2024/03/20
Наад лац чинь найдваргүй харагдаж бна бариул тогтоосон тавлагчаа өрөмдөж аваад махаа сольчих байхдаа наадуул чинь
Zardal · 2024/03/19
Ene gargaj bga zrdlg hn hariutsdag bol
Зочин · 2024/03/19
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/03/19
ДАНДАА ХУД. ДҮР ЭСГЭЖ, СҮРЧИГНЭЖ БХ ЮМ. ИРГЭД МЭДЭЭЛЭЭГҮЙ Л БОЛ ХАРСАН Ч ХАРААГҮЙ ДҮР ЭСГЭЭД, АВИЛГАА АВААД Л ӨНГӨРЧИХДӨГ ШДЭЭ! ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨХ ШАЛГАЛТЫН ХАРИУ ЕР НЬ ОДОО БОЛТОЛ ГАРСАН УУ? ГАРСАН БОЛ ЯАЖ ГАРСАН ЮМ? ОДОО ХИЙЖ БГАА ШАЛГАЛТЫН ХАРИУ ХЭДЭН ЖИЛИЙН ДАРАА ГАРАХ ЮМ? ЯГ ЦАГ ДЭЭРЭЭ ТУЛАХААР ЧУХАЛ ШИНЖИЛГЭЭ ХИЙХ БАГАЖ ТӨХӨӨРӨМЖ НЬ МАНАЙ УЛСАД БДАГГҮЙ ГЭЭД Л ГАРАА АЛДЛААД ЗОГСЧИХДОГ ЮМ БНА ЛЭЭ ШДЭЭ!
Зочин · 2024/03/19
Олон жил хор идэж үхэж үрэгдлээ Авилгач нараас болж үр хүүхдүүд минь хор идэж бна Эртхэн хаагаад устгах байсан юм Авилга авсан дүлий төрөөс болж байна...