О.Цогтгэрэл зөвлөхүүдээ орон нутгаас томилж буйгийн ард…
2024/03/20
“…МАН-ын залуус төр барьж, АН-ын залуус ах нарынхаа амыг хардаг” гэдэг бараг л хэлц гарчихсан. Зарим талаар үнэний ортой. Гэхдээ “…Өнгөрсөн, одоо, ирээдүй хэмээх гурван цагийн холбоос”, эсвэл “… Улс төрд байдаг залгамж чанар” бас байх ёстой юм. Хэдийгээр зарим “ах нар” нь намаа бужигнуулаад байгаа ч сүүлийн үед АН-ын удирдлагууд дээрх “асуудал”-д ихээхэн анхаарсан байна. Үүнийг өнгөрсөн нэг жилийн хугацаан дахь АН-ын дотоод сонгуулийнх нь дүн хийгээд томилгоонуудаас харж болох юм. АН-ын дарга, генсек, дэд дарга нарын дийлэнх нь залуучууд болсон. Улмаар аймаг, нийслэлийн АН-ын дарга нарыг харахад ч ойлгогдохоор байгаа юм. Мөн АН-ын дарга Лу.Гантөмөр ч зөвлөхүүдээ залуу үеэсээ голдуу томилж байна.
Түүнчлэн АН-аас төрд буй ганц “институци” болох УИХ дахь бүлэг ч залуусаа татаад эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл шийдвэр гаргаж Э.Төмөрбаатар, Ш.Бямбасүрэн нарыг зөвлөхөөр томилсон байна. Тэд Дорнод аймгийн АН-ын дэд даргын албыг хашдаг залуус аж. Хоёулаа эдийн засагч мэргэжилтэй. Улс төрд багагүй хугацаанд явчихсан. Намынхаа бүх шатны байгууллагад ажиллаад үзчихсэн. Мөн ИТХ-д сонгогдсон туршлагатай. Ер нь бол ийм залуусыг шийдвэр гаргах түвшинд гаргах нь аль ч утгаараа АН-ын хамгийн их анхаарч хийх ёстой ажил нь юм. Хоёр шалтгаан бий. Мэдээж эхлээд сонгуультай холбогдоно.
Энэ жилээс эхлээд УИХ-ын сонгууль томсгосон тойргоор явахаар болсон. Орон нутагт долоон тойрог бий. Тэр утгаараа тухайн орон нутагтаа “явчих” хэмжээний чадал чансаатай залуусаа АН, тэр дундаа УИХ дахь бүлэг нь татаж буй бололтой юм. Нөгөөтэйгүүр бүсчилсэн хөгжлийн асуудал битүү яригдаж байна. Яригдах ч гэж, том хөтөлбөр болоод хэрэгжээд эхэлчихлээ. Сонгуулийн тойрог хүртэл томссон нь үүнтэй л холбоотой. Бүсчилсэн хөгжлийн талаарх зөвлөгөөг УИХ дахь бүлэгтээ тухайн бүс нутагтаа сууж байгаа гишүүд нь л хүргэнэ. Тиймээс Бүлгийн дарга О.Цогтгэрэл ийм шийдвэр гаргаж буй биз ээ.
Б.БАЯР
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 53 (7297)
Зочин · 2024/03/20
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/03/20
SHAALTSI SEKSYGR80955877
Зочин · 2024/03/20
TANILTSI80955877
Зочин · 2024/03/20
TSAGN DYYDLGR VBI80955877
Зочин · 2024/03/20
SEXSDI80955877