УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай АН-ын гишүүнчлэлээс гарч, буцан элсэж, дахин гарсан тоогоороо рекорд тогтоож буй билээ. УИХ-ын 2000 оны сонгуульд бие даан нэр дэвшиж, ялалт байгуулсан тэрбээр АН-д элсэж, дэд дарга болж байв. 2005 онд Ард Түмний Нам гэгчийг байгуулж, дарга нь болсон нь 2008 онд АН-даа буцаж элссэн.

 

2012 онд УИХ-ын сонгуульд АН ялах үед гишүүн нь байсан тэрээр 2016 онд Ард Түмнээ Хайрлая нэртэй нам байгуулж, УИХ-ын 2016, 2020 оны сонгуульд өрсөлдсөн.

 

Гэвч АН хоёр хуваагдсан байх үед намдаа дахин буцаж ирэн, С.Эрдэнийн талаас зохион байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч, АН-ын даргыг тодруулах сунгаанд өрсөлдөж байв.

 

Тэгвэл тэрээр АН-аас дахин гарч, Ард Түмний Хүч намынхаа дарга болжээ.

 

УИХ-ын 2024 оны сонгуульд Ард Түмний Хүч намаасаа Хөвсгөл, Булган, Орхон аймгийг багтаасан бүсийн тойрогт нэр дэвших ажээ.