МУГТ Н.Төгсцогтод 15 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ
2024/03/20
Монгол Улсын гавьяат тамирчин, Олимп, Дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогтын хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тодруулбал, Н.Төгсцогтыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28 /2023.12.28/-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, "Шангрилла" төвөөс хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй байхад нь хуулийн байгууллагаас илрүүлэн, шалгаж байсан юм.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг Зөрчлийн хуулийн 5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан буюу олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах гэсэн зөрчил үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон гэж үзээд түүнд 15 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ. Тэрбээр уг шийтгэлийг эдэлж дуусжээ.
"Зөрчлийн тухаай" хуулийн 5.1 дүгээр зүйл. Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 3-д "Мансуурсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна" гэж заажээ.
Зочин · 2024/03/20
manai sportiihon unen archaagui ymaaaa
Зочин · 2024/03/20
XALYYTSTL80955877 33DSH
Зочин · 2024/03/20
80955877TSAGN ZYGAATSX
Зочин · 2024/03/20
S XN80955876