Б.Амармэнд: Сүрьеэтэй гэдэг оношийг анх сонссон хүн айдас түгшүүрт автдаг
2024/03/21
Сүрьеэтэй гэдэг оношийг анх сонссон хүн айдас түгшүүрт автдаг байна. Тухайлбал миний эргэн тойронд сүрьеэтэй хүн байдаггүй, би яагаад ийм өвчнөөр өвдөв гэж айдаст автаж, хүмүүстэй харилцаагаа тасалдаг тохиолдол бий. Хэцүү хүнд байдал, стрессийг даван туулахдаа өөрийгөө тайвнаар авч гарахад сэтгэл зүйч тусалдаг.
Энэ талаар ХӨСҮТ-ийн СТСА-ны “Олон эмд тэсвэртэй сүрьеэтэй өвчтөнд нийгэм сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх багийн сэтгэл зүйч, сэтгэл судлалын магистр Б.Амармэнд "Миний хувьд 2023 оноос олон эмд дасалтай сүрьеэ өвчтэй хүмүүст сэтгэл зүйн тусламж хүргэж байна. 2023 онд 150, 2024 онд 120 хүнд үйлчиллээ.
Сүрьеэтэй өвчтөнд ганцаарчилсан болон бүлийн сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. Түүнчлэн сургалт зохион байгуулдаг юм. Тэдэнд тулгамдсан асуудал байвал зохих шатны төр захиргааны, халамж үйлчилгээний байгууллагуудад мэдээллийг хүргэж, холбон зуучлах үйлчилгээг хүргэдэг.
Сүрьеэ өвчний халдварыг нийт хүн амын 85 орчим хувь нь авсан байдаг судалгаа бий. Энэ өвчний талаар мэдлэг, мэдээлэлтэй байвал өвдөхгүй байж болдог. Фэйсбүүкийн "Амар, амгалан" хуудсаар сүрьеэ өвчний тухай мэдээлэл оруулдаг.
Нийгмийн ялгаварлан гадуурхалт сүрьеэ өвчтэй хүнийг маш хүнд байдалд оруулдаг. Үүнээс хамгаалах арга замыг өвчтөнүүдэд зөвлөдөг. Сүрьеэтэй гэдэг оношийг анх сонссон хүн айдас түгшүүрт автдаг. Тухайлбал миний эргэн тойронд сүрьеэтэй хүн байдаггүй, би яагаад ийм өвчнөөр өвдөв гэж айдаст автаж, хүмүүстэй харилцаагаа тасалдаг тохиолдол бий.
Робот картын тусламжаар тухайн хүн өөрийгөө нээх, илэрхийлэхэд тус болдог. Сэтгэлзүйчтэй ажиллаж үзээгүй хүмүүст энэ нь тохиромжтой арга юм.
Мэдрэмж картыг мөн ашигладаг, энэ нь олон улсад зөвшөөрөгдсөн.
Улаанбаатар хотын зургаан дүүрэгт сүрьеэгийн найман диспансер байдаг. Эдгээрт очиж өвчтөнүүдэд сэтгэл зүйн тусламж үзүүлдэг юм. Сүрьеэгийн диспансерт байгаа олон эмийн дасалтай, 2.5 жилийн эмчилгээтэй, айдаст орсон хүмүүст сэтгэл зүйн зөвлөмж өгдөг юм. Эмнэлэгт шинээр хэвтсэн хүмүүст сэтгэл заслын эмчилгээ гэсэн загварын дагуу мэдээлэл өгдөг. Үүний дагуу ойлголт өвчтөн удаан хугацаагаар эм уух тохиолдолдоо дасан зохицож, тайвширдаг. Цаашлаад хамт олон, гэр бүл, бие биедээ аюулгүй байдлыг бий болгох мэдлэг чадвартай болоод гардаг.
Тааламжгүй нөхцөл байдлын улмаас хүн ба амьтны бие махбодод үүсэж буй физиологийн хариу урвалыг стресс гэдэг. Өөрөөр хэлбэл хүний биед таагүй зүйл хүрэх, хүсээгүй нөлөөлөл үзүүлэхэд булчин чангардагтай адил хүний сэтгэлзүйд гаднаас ямар нэгэн байдлаар таагүй нөлөөлөл үзүүлэхэд сэтгэлзүйн хариу урвал үзүүлэхийг стресс гэж үздэг.
Нийтийн дунд стрессгүй хүн ховор. Агаарын бохирдол, замын түгжрэл, ажлын ачаалал стрессийг үүсгэдэг. Өвдсөн хүний хувьд нийгмийн ялгаварлан гадуурхалт, эргэн тойрны хүмүүсийн хандлага стресс үүсгэж байдаг.
Хэцүү хүнд байдал, стрессийг даван туулахдаа өөрийгөө тайвнаар авч гарахад сэтгэл зүйч тусалдаг.
Сүрьеэгээр өвдсөн хүмүүстэй картаар ажиллахдаа тухайн хүнээр сонгуулан хүссэнээр нь зуруулж, будах маягаар сэтгэл зүйг нь өөрчлөх ажилбарууд хийгддэг.
Олон эмд мэдрэг, олон эмд дасалтай, эрүүл хүн гэсэн гурван бүлэг хүний дунд хийсэн судалгаанаас харахад хүний сэтгэл зүйд ямар нэгэн асуудал, аюул, түгшүүр тулгарвал түүнээс зайлсхийх анхны мэдрэмж төрдөг. Энэ нь олон эмд дасалтай өвчтөнд өндөр гарсан байна. Харин эрүүл мэндийн ажилтнууд дам стресст өртдөг.
Өвчтэй хүн эрүүл хүнээс хоёр дахин илүү сэтгэл гутралд ордог. Сэтгэл зүйн физиологийн өөрчлөлт мөн өндөр гарсан байна. Тиймээс сүрьеэтэй өвчтөнүүдэд сэтгэл зүйн тусламж үзүүлж байгаа юм.
Эмээ уугаад сэтгэл зүйн дэмжлэг авахад сүрьеэ өвчний эдгэрэх процесс хурдасдаг. Гэхдээ хүний бие махбодод ханайх, халуурах зовуурь арилахаар эдгэрлээ, амьдралын боломжгүй байдал, ажилдаа хурдан орох зэрэг шалтгаанаас эмээ уухгүй байх тохиолдол байдаг. Ингэснээр дараагийн буюу олон эмд дасалтай сүрьеэ үүсэх магадлал маш өндөр. Олон эмд дасалтай сүрьеэ үүссэнээр 15-20 хүн шууд халдвар авах магадлал өндөр учраас хувь хүний сахилга, хариуцлага чухал байдаг.
Хүн өөрийн буруу дадлаас болж сүрьеэ өвчний халдварыг авдаггүй. Нийгмийн халдварт өвчин учир гаднын нөлөөнөөс болдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Сүрьеэгийн халдвар авсан бол өвчлөхгүй байх арга зам бий. Сүрьеэтэй хүнийг ялгаварлан гадуурхахгүй байхыг уриалж байна" хэмээн ярилаа.
ХӨСҮТ нь 2021 оноос эхлэн сүрьеэ өвчтэй иргэдэд сэтгэл зүйн тусламж үйлчилгээг үзүүлжээ. Энэ хугацаанд 1,500 орчим хүнд сэтгэл зүйн тусламж хүргэсэн байна.
Зочин · 2024/03/22
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/03/21
ANYSN S XUSNG80955877
Зочин · 2024/03/21
80955877
Зочин · 2024/03/21
SEXSDI80855866