Монголын анхны дан эмэгтэй моточдоос бүрдсэн “Эгшү" мото клубийг залуус андахгүй мэдэх болсон. Тэгвэл тус клуб нь шинэ гишүүдээ элсүүлэх албан ёсны эвентээ ирэх дөрөвдүгээр сарын 13-ны өдөр хийхээр товложээ. 

Бүх хобби нэгт охид бүсгүйчүүдтэйгээ салхи татуулан давхих хүсэлтэй бүх эмэгтэйчүүдэд энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Эвент дөрөвдүгээр сарын 13-ны хагас сайн өдөр зохион байгуулагдах бөгөөд болох газрын байршлыг тун удахгүй албаны ёсны цахим хуудсаараа зарлах юм. 

 “Эгшү" мото клубийн уг эвентэд оролцох бүсгүйчүүдийн анхаарах зүйл:

  • 21 нас хүрсэн байх
  • Мотоциклийн мотор 350сс- ээс багагүй хэмжээтэй байх
  • Хар Cruiser төрлийн мототой байх
  • А үнэмлэхтэй байх /Одоо мотоциклын сургалтанд сууж байж болно