УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдааны үеэр хэлэлцсэн асуудлын талаар Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Өнөөдөр МАН-ын бүлэг баялгийн сангийн төсөлтэй танилцлаа. 2019 онд МУ-ын үндсэн хуульд орсон өөрчлөлтийн дагуу байгалийн баялгийн үр өгөөжийг нийт ард түмэнд үндэсний баялгийн санд төвлөрөх замаар хүртээх ёстой гэсэн үндсэн зарчим үйлчилж байна.

Үүнтэй холбогдуулж 2020 оны УИХ-ын сонгуульд Монгол ардын нам мөрийн хөтөлбөртөө тусгасан. Мөн өнөөдрийн засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрт баялгийн сангийн асуудлыг тусгаж оруулсан байдаг. Монгол ардын намын бүлэгт танилцуулсан Баялгийн сангийн тухай хууль бол Засгийн газар, Сангийн яам, Эдийн засгийн яам, Хөдөлмөр нийгэм хамгааллын яамдууд сангуудыг байгуулж, нэгдсэн баялгийн сан байгуулж үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн.

Баялгийн сан дотроо гурван сантай болж хуваагдаж байна.

  1. Ирээдүйн өв сан
  2. Хуримтлалын сан
  3. Хөгжлийн сантай.

Ирээдүйн өв сангийн орлого өнөөдрийн хуулиараа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн  65 хувьд төвлөрч энэ сан бүрдэж хуримтлал хийгддэг. Хуримтлал нь 2030 өн хүртэл хийгдэнэ. Тэр үеэс эхлэн хуримтлагдсан хөрөнгийг ирээдүйн сайн сайхны туөлөө ашиглана.

Шинээр бий болж буй хуримтлалын сан нь уул уурхайн төрийн өмчит компаниудын төрд ногдож байгаа 34 хувийн ногдол ашгаар бүрдүүлнэ. Үүнийг ирэх жилээс боловсрол, эрүүл мэнд болон орон сууцны бүтээн байгуулалтад бэлэн бус хэлбэрээр хөрөнгө оруулалт хийхээр ажиллаж байна.

Хөгжлийн сан буюу хуучнаар төсвийн тогтворжуулалтын санд тухайн жилийн төсвийн давсан орлогын 50 хувийг төвлөрүүлэх замаар хөрөнгө оруулалтын хөгжлийн бүтээн байгуулалтын ажилд зарцуулах тооцоололтой байна" гэлээ.