Залуусын хамгийн ихээр сонсох дуртай дуучдын нэг, Vanquish хамтлагийн дуучин Дандийд золгүй явдал тохиолджээ. Тэрбээр өчигдөр Солонгос улсад нэмэлтээр хэвлүүлсэн 300 ширхэг “Хувьцаа” цомгоо аваад, шөнө “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардаад байхад нь үл таних бүлэг хүмүүс дээрэмдэхийг завдсан байна. Дуучин залуу энэ талаар “Нүүр ном”-доо “Азаар Аглуу ах Ази 2 маань аварлаа” хэмээн бичиж, зургаа оруулсан байв. Мөн тэрээр өөрт нь халдсан этгээдүүдэд хандан “Хүний олон хүнээ барьдаггүй юм. Өгөөтэй аваатай, ээлж дараатай хорвоо шүү! Энэ удаа намайг ингэж байгаа бол ээлжээ ирэхээр эргүүлээд илүүгээр хариугаа авна аа, хэсэг бүлэг хүмүүсээс...!!!” хэмээн дургүйцлээ илэрхийлжээ.

                                                

Энэхүү үйлдэлд түүний фенүүд нь ч цахим ертөнцөөр ихээхэн дургүйцлээ илэрхийлсэн байв. Гэтэл энэ нь түүний шинэ дууны клипний зураг авалт байсан бололтой. 

Сүүлийн үед залуусын сонирхлыг хамгийн их татаж, нэр хүнд нь өсч байгаа уран бүтээлч бол “Ванкуиш” хамтлагийн дуучин Дандий. Ялангуяа түүний “27” буюу “Би хайртай” дуу нь гарсан даруйдаа л залуусыг байлдан дагуулж, youtube-ээс түүний дууг одоогийн байдлаар  1.114.971 удаа сонсоод байгаа юм.

Дашрамд дурьдахад, түүний нэмэлтээр хэвлэгдсэн “Хувьцаа” цомог тун цөөхөн хувиар “Smok brand” дэлгүүрээр худалдаалагдах аж.