Дуучин Донна буюу Доржпагмаг үеийнхэн залуус андахгүй танина. Тэрбээр The Voice of Mongolia шоунд оролцож олны танил болсон. Анх дуучны халтуурны ажлаа 50 мянган төгрөгөөр үнэлж хийдэг байжээ. Ингэхдээ оройн цагаар клубт дуулдаг байсан аж. Тэрбээр энэ үедээ хэд хэдэн ажлыг давхар хийдэг байсан гэнэ лээ. Сүүлдээ мэргэжлийн дуучин болоод үнэлгээ нь өсөж 2-3 сая төгрөгөөр арга хэмжээн дээр өөрийн дуу хоолойгоо хүргэдэг болж. Ингээд туслахтай болж хэдэн хүнийг цалинжуулж ажлуулдаг байсан тухайгаа ярьсан байдаг. Өдгөө номын мөр хөөж АНУ-ыг зорьж аж төрөн суугаа юм. Түүний төрх ийнхүү өөрчлөгдсөн юм.