13 настай хүүхдийг хүчиндсэн дөрвөн албан хаагчийг баривчилж, цагдаагийн даргын ажлаас нь чөлөөлжээ
2024/04/05
Нийгмийг цочроосон хэрэг гарсан талаар цацагдаж өчигдрөөс өндрийг аваад байгаа билээ. Тодруулбал, Сэлэнгэ аймагт цагдаагийн газрын нэг дэслэгч, гурван ахлагч бүлэглэн 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.
Харин өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод үүрэг чиглэл өгсний дагуу ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажилласан. Улмаар уг албан хаагчдыг баривчилсан бөгөөд яг одоо үргэлжлүүлэн хорих эсэх цагдан хорионы шүүх хурал болох гэж байгаа аж.
Тэдний нэгийг нь хотоос, гурвыг нь Сэлэнгэ аймагт байхад нь баривчилжээ. Мөн Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дарга Ж.Энх-Одыг ажлаас нь чөлөөлжээ.
Сэлэнгэ аймгийн цагдаагийн ерөнхий газрын ажилтан н.Энхнамар "Дээрх албан хаагчид уг хэргийг үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Одоо бол хоёр албан хаагч өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Тэд ажлаа хийж байсан бөгөөд одоогоор түр түдгэлзүүлж, шалгаж байна.
Сэлэнгэ аймгийн ЦЕГ хуулийн дагуу охиныг гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хамгаалах байр руу шилжүүлж арга хэмжээ авч байгаа. Бусад мэдээллийг шалгалтын дараа нэг мөр олон нийтэд өгнө" гэв.
Зочин · 2024/04/05
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/04/05
DYR TAASHLG80955877
Зочин · 2024/04/05
DTRA TAWLTSI80955877
Энхтуяа · 2024/04/05
Сэлэнгийн Хүдэрт МАН-ын дарга нар бүлэглэж хүчин хийгээд хэн ч баривчлагдаж ажлаасаа чөлөөлөгдөөгүй. МАН алаг үзэж байх юм.
Зочин · 2024/04/05
XALYYNR80955877XILGN
Зочин · 2024/04/05
47NASNI ERD 80955877
Зочин · 2024/04/05
DUYDLGN80955877
Зочин · 2024/04/05
S XUSNG ZYGAATSI80955877