“Hero”-гийн найруулагч Б.Баатар сэтгүүлч Б.Ганчимэгийн ярилцлагын яриаг дур мэдэн нэвтрүүлгийн эвлүүлэгтээ ашиглаж, зөвшөөрөлгүйгээр цацсан тул шүүхэд өгч буйгаа мэдэгдлээ
2024/04/05
“Hero”-ийн найруулагч Б.Баатар сэтгүүлч Б.Ганчимэгийн ярилцлагын яриаг дур мэдэн нэвтрүүлгийн эвлүүлэгтээ ашиглаж, зөвшөөрөлгүйгээр цацсан талаар шүүхэд хандсанаа мэдэгдэж хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ талаар Булган аймгийн иргэн Туяа дараах мэдээллийг өгөв. Тэрбээр өөрийгөө сэтгүүлч Б.Ганчимэгийн хүүхэд насны найз гэж танилцуулав.
Арилжааны телевизүүдээр "Улаанбаатараас ярьж байна" нэртэй ярилцлагыг бараг бүх сувгаар оройн цагаар цацсан. Энэ нэвтрүүлэгт сэтгүүлч Б.Ганчимэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ярилцсан юм.
-Б.Ганчимэг сэтгүүлч энэ ярилцлагыг "Ярилцлага" сэтгүүлийнхээ энэ сарын дугаарт зориулан авчээ. Гэтэл найруулагч Б.Баатар түүний дүрсийг эвлүүлэн нэвтрүүлэгтээ ашигласан нь сэтгүүлчийн нэр төр, алдар хүнд, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн тул шүүхэд ханджээ.
Найруулагч Б.Баатар өмнө нь ч бусдын дүрсийг зөвшөөрөлгүй нийтэлж байсан удаатай. Тэргүүн хатагтай асан Х.Цолмон, УИХ-ын гишүүн П.Анужин нарын ёс бус дүрсийг цацаж, тэднийг муухай харагдуулах үйлдэл хийсэн, гутаан доромжилсон. Энэ нь гэмт хэрэг мөн. Гурав дахь энэ үйлдлээ хийлээ.
Сэтгүүлч Б.Ганчимэг энэ ярилцлагыг хийхдээ хэнээс ч, ямар ч төлбөр аваагүй, телевизийн нэвтрүүлэгт оролцоно гэж бодолгүй явж очсон. Нэвтрүүлэг цацагдсаны дараа сэтгүүлч Б.Ганчимэгийн сэтгэл санаанд хүчтэй нөлөөлсөн. Энэ хүн 30 жил хөдөлмөрлөж, олон нийтэд танигдсан хүн. Гэтэл түүний ярилцагчтайгаа хөөрөлдөж буй бичлэгийг цацсан нь дээрэнгүй хандаж, доромжилсон.
Тэрээр Засгийн газар, "Херо" студитэй ямар ч гэрээ байгуулаагүй. Зочиндоо ярилцлага авах хүсэлтээ олон сарын өмнө тавьсан юм билээ. Өөрийнх нь дүрсийг ашиглах бол эхлээд сэтгүүлч Б.Ганчимэгээс зөвшөөрөл авах ёстой байв. Б.Баатар ашиг олох, пи ар хийх зорилгоор телевизийн нэвтрүүлэг бэлтгэсэн мэт ойлголтыг олон нийтэд төрүүлсэн. ТВ-ийн нэвтрүлэг гэдгийг мэдсэн бол үс зүс, хувцсаа өмсөөд очно шүү дээ. Та бүхэн түүний сэтгүүлийг уншвал өөрөө ямар мэдээлэл өгөхийг хүссэн нь ил болно гэж түүний багын найз, хүний эрхийг хамгаалагч мэдээлэв.
GANAA · 2024/04/07
buduun GANCHIMEG DARGA NART IH ZUSARCH DOLIGNUUR ASUULT ASUUDAG HUGIIN ZANTAI YUM BILEE
Зочин · 2024/04/06
ардчилсан намын хулгайчуудаас бөөн мөнгө авсан байх л даа. Тэгээд хулгайгаар ардчилсан намд ашигтай байдлаар ардын намыг муухай харагдуулахын тулд хийсэн. Наад хулгайч нохойгоо барьж хорь. Тэгээд тэр Heroг нь татан буулга.
Зочин · 2024/04/06
ГАНЧИМЭГ МАШ САЙН СЭТГҮҮЛЧ ЁСТОЙ ЖИНХЭНЭ СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРЫН ХАТАН ХААН ДАА
Зочин · 2024/04/06
Ямар ёс суртахуунгүй юм бэ ямар дураараа юм бэ БААТАР аа
Зочин · 2024/04/05
BAATART MASH HATUUU SHIITGEL ONOGDUULAH ESTOI
Зочин · 2024/04/05
тийм байх нь . Ганчимэг ч сэтгүүлчийн хувьд ийм хачин юм хийх гэж .... гайхаж байлаа.
зочин · 2024/04/05
Залуу хүний эрч хүчтэй, ирээдүйг харсан хөгжлийн төлөө гоё нэвтрүүлэг болсон байх гэж шимтэн үзсэн даанч ...
Зочин · 2024/04/05
Тэгээд Оюук гэж нэг хов базаж байгаа авгай шиг тэр тэрэнд тэгэж хэлсэн байна гэх мэт хов базсаар байгаад дууссан. Ямар ч бодлого ярих чадваргүй ёстой данх гэдгээ илэрхийлээд дууссан
Зочин · 2024/04/05
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
шаабар · 2024/04/05
Тийм байж. Ярилцлага сайн болсон л доо. Харин сэтгүүлч тв ээр гарах бэлтгэлгүй байсан нь анзаарагдсан болохоор би дараа нь зөвөлгөө бичиж явуулж байлаа. Манай Ганаа энэ зэргийн нэвтрүүлгийг өлхөн хийнэ. Үүнээс ч илүү байж чадах байсаан. Баатар найруулсан нь хэнд ойлгомжтой. Сонгуулийн өмнөжхөн ийм нэвтрүүлэг хийсэн нь эртнээс тооцоолсон, сайн бэлтгэлтэй шоу байж. Хариуцлага тооцох хэрэгтэй .