Хонконгт Монголын Худалдааны танхим байгуулагджээ
2014/06/28
Монгол, Хонконгийн худалдааг дэмжих зорилготой Хонконг дахь Монголын Худалдааны танхим байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлжээ. Уг танхим нь Монгол, Хонконгийн Засгийн газруудад гишүүдийнхээ санал, санаачлагыг уламжлах замаар хоёр талын харилцааг улам бэхжүүлэх чиглэлээр ажиллах юм. Танхимын үйл ажиллагааг нээж, албан ёсоор бүртгүүлсэн байна.