"Кожеговь" компанийнхан Сүхбаатар аймгийн Онгон сумын нутаг Булштайн гол, Булшин толгой гэдэг газар ураны хайгуул эхлүүлэхээр очсон гэх мэдээлэл ирлээ.

Энэхүү үйл ажиллагаа нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Тус компанийн Дорноговь аймгийн Улаанбадрах суманд авсан зөвшөөрлийн хугацаа дуусах болсон аж.

Сүүлийн үед малчид, иргэний нийгмийн зүгээс тэмцэл хөдөлгөөн өрнүүлж байгаатай холбоотой ийн бууриа сэлгэсэн байж магадгүй гэнэ.

Сүхбаатар аймгийн 13 сумын 12 нь ураны зөвшөөрөлтэй. Үүнээс Дарьгангын байгалийн цогцолбор, Алтан-Овоо орчим цацраг идэвхт бодисын зөвшөөрлийг Хүйтэн уул нэрээр олгосон байдаг.

Нийт 20 гаруй зөвшөөрлөөс Францын "Арева”-ийн охин компани "Кожеговь” ХХК 16, ОХУ, АНУ, Монгол Улсын хөрөнгө оруулалттай "Гурвансайхан  ХХК”  хоёр, "Монгол Ураниум Ресурс” ХХК "Хүйтэн уул” нэрээр хоёр тусгай зөвшөөрлийг тус тус эзэмшиж, 2013-2014 онд уран боловсруулах үйлдвэр барих, мөн "Дарьганга-24” төсөл хэрэгжүүлэх гэрээ хийсэн аж.

Х.Даваа