Сагсчин Т.Санчирын илэрхийлсэн улстөрийн үзэл бодол иргэдээс шүүмжлэл хүртэв
2024/04/12
ОУХМ сагсчин Т.Санчирын нүүр хуудастаа бичсэн пост олны анхаарлыг татаж, шүүмжлэл хүлээв. Түүний хувьд өнгөрсөн 30 жилийн нам, төрийн тогтолцоог шүүмжилж 2024 оны сонгуулиар хэнд саналаа өгөхөө илэрхийлжээ. Харин иргэд Т.Санчирыг төлбөртэй пост бичиж байна, олны танил хүмүүс ингэх нь буруу зэргээр сэтгэгдэлээ илэрхийлсээр байна.
Тэрбээр "Манан байгаа цагт нэг ч авлигалч шоронд орохгүй. Хуулийн хариуцлага хүлээхгүйг бид хангалттай харж байна. Одоо больё, 30 жил юу ч хийгээгүй ах нар одоо хангалттай. 3 жилд засах гэж хичээж байгаа залуу хүнд би энэ жил итгэж үзнэ. Манан мафыг устгаж чадах ганц хүн нь Оюун- эрдэнэ болон түүний засгийн газар. Яагаад гэвэл тэр залуу хүн. Хэн нэгний халаасанд ороогүй хүн учраас би Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг дэмжиж байна" гэжээ.
Жил бүрийн сонгуулиар олны танил эрхмүүд яг үүн шиг байдлаар иргэдийн анхааралд өртдөг. Тэд хувь хүний жинхэнэ үзэл бодлоо илэрхийлсэн байлаа ч нийтлэг ойлтолтоор иргэдийн хүлээж авах өнцөг дээрх кэйстэй адил байдаг тул ийнхүү шүүмжлэл дагуулдаг юм.
Зочин · 2024/04/23
zov yzel bodloo ilerhiileh chn undsen huulid olgogdson erh yaadgiin bi ch demjine
Зочид · 2024/04/19
Т.Санчир яг зөв зүйл хэлсэнд тэтгэврийн бид баярлаж түүнийг дэмжиж байна. Л.Оюун-Эрдэнэ 1996 оноос хойш сэтгүүлч Ганчимэгтэй хийсэн ярилцлагад хэн ч тийм зүйл хэлээгүй байхад ганцаараа өөрөө хэлсэнд бид дэмждэг. Т.Санчир зөв зүйл хэлсэн учир хэнч шүүмжлэх эрх байхгүй юм. Спортын амжилт хүсэж байна хүү минь.