С.Баярбилэг: Цагдаагийн байгууллага өөрсдөдөө давуу байдал олгодоггүй, үнэн, зөвийг тогтооно
2024/04/18
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Гадаад Харилцааны Яамны уулзварт цагдаагийн байгууллагын "Kia Rio" загварын автомашин "Toyoto Aqua" загварын автомашинтай мөргөлдсөн осол энэ сарын 16-нд гарсан.
Уг осолтой холбоотой мөрдөн шалгах ажиллагааны талаар ЦЕГ-ын Урьдчилан Сэргийлэх Газрын ХМОНХХ-ийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг "Цагдаагийн байгууллагын машин иргэний эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн осол өнгөрсөн Мягмар гарагт гарсан. Цагдаагийн байгууллага өөрсдөдөө давуу байдал олгож, мөрдөн шалгах ажиллагааны явцад бусдыг хууль зөрчсөн гэх асуудлыг гаргахгүй. Үнэн, зөвийг тогтоох үүрэгтэй байгууллага.
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгалтын ажиллагааг явагдаж байгаа. Цагдаагийн машин улаан гэрлээр зорчсон болон дуут дохио ажиллуулсан уу гэдэг нь шалгалтаар тогтоогдоно. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд дуут дохио ашиглах зохицуулалтуудыг тодорхойлсон байдаг.
Осол гарах үеэр дуудлагад явж байсан үгүйг тогтооно. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа үед мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.