Сурагчид нийтийн тээврээр зорчихдоо сандлын бүрээс зүсэж, 1.5 сая төгрөгийн эд хөрөнгө сүйдэлжээ
2024/04/26
Дунд сургуулийн сурагчид дүрсгүйдэн нийтийн тээврээр зорчихдоо автобусны сандлын бүрээс зүсэж, 1.5 сая төгрөгийн эд хөрөнгө сүйдэллээ. Мөн ослын үед ашиглах зориулалттай алхыг авч явах зөрчил гаргасаар байна.
Үүний өмнө нэр бүхий иргэд автобусанд суурилуулсан гар утасны цэнэглэх залгуурт хог хаягдал чихэн эвдэлсэн тохиолдол гарсан.
Улаанбаатар хотын нийтийн тээвэрт шинээр нэвтрүүлсэн Yutong загварын автобус нь гадна талдаа гурав, дотор талдаа дөрвөн камераар бичлэг хийж баримтжуулан хоёр сарын хугацаатай хадгалах хүчин чадалтай.
Иймд автобусанд үйлдэгддэг халаасны хулгай, танхайн, олон нийтийн эд хөрөнгийг сүйдэлсэн үйлдлийг баримтжуулан арга хэмжээ авч байна.
Иргэд, зорчигчид та бүхнийг автобусаар соёлтой үйлчлүүлж, нийтийн хөрөнгөдөө гамтай хандахыг уриалж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Зочин · 2024/04/27
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh