Сошиалд Дуучин Б.Бат-Энэрэл багшийнхаа студээр ороод бараг зодуулаад гарч ирлээ гэх мэдээлэл цацагдав. "Багш байгаа гэж мэдээгүй. Батсүмбэр ах студийг нь түрээслэж байгаа гээд очлоо. Хээр аваачиж алуулна гэнэ ээ.Би айчлаа. Хамт явсан ахыг маань үсдээд аймар ёооёоо. Ээж байсан бол бөөн юм болох байжээ. Ах хүүхэдтэй юу яриад байгаа юм бэ гэсэн үсдэж аваад" хэмээсэн юм. 

Тэгвэл уг асуудлын талаар дуучин хүүгийн  ээж  “Хүү минь саяхан баруун аймгуудаар тоглолтоо хийсэн юм. Ховд аймагт тоглолтоо хийж байхад нь хүүхдүүд “Хаан заяатай орчлон” дуугаа дуулаад өгөөч" хэмээн гуйсан юм билээ. Хүүгийн минь С.Батсүх ахтай дуулсан анхны дуу нь болохоор дуулж өгсөн юм билээ.

Гэтэл багш нь "Чи миний дууг зөвшөөрөлгүй дуулсан байна. Чиний дуулах гэж юу байдаг юм. Дахиж битгий дуул” хэмээн загнасан байна. 7-8 жил хүүг минь хичээлд нь суулгахгүй дагуулж явчихаад ганц удаа тоглолтоор явахад нь "Миний дууг дуулсан байна. Дахиж битгий дуул" гэж загнасанд нь гомдож байна.

С.Батсүх ах жаахан уурлахаараа л хүүг минь "Миний дууг битгий дуулаарай" гэдэг байсан болохоор би хүүгийнхээ олсон мөнгөөр дуу хийлгэдэг байсан юм. Одоо  хүү минь 20 орчим дуутай. Сая тоглолынхоо үеэр 16 дуу дуулсан” гэсэн юм.