Х.Нямбаатар: “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат Монголын хамаг л шимийг хүртчихээд, шүүхийн шийдвэр гарсан байхад 800 метр газрыг яагаад чөлөөлдөггүй юм
2024/05/06
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар "Эрэл" компанийн эзэмшил газрыг өнөөдрийн дотор хүчээр чөлөөлөх үүрэг өгөв. Тодруулбал, ХУД-ийн III хороо, Говийн замыг “Мишээл экспо”-той холбох зам тавих ажилд “Эрэл” компани 800 метр газар чөлөөлөхгүй жил гаруй болж байгаа аж. Шүүхийн шийдвэр гарсан ч багахан хэмжээний газрыг чөлөөлөхгүй байгаа нь зам тавих ажлыг бүхэлд нь саатуулаад байгааг онцолсон.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар "Үлдсэн хэсэг газрыг өнөөдөр чөлөөлж, энэ ажлыг эхлүүлнэ. “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат Монголын ард түмний бүх боломжийг насан туршдаа идэж, хэрэглэж, газрын баялгийг хүртэл ховх сорсон. Эцэс сүүлд нь гадаадын казинод аваачиж тушаасан. Стадион тойрсон газар, Зүүн дөрвөн замыг тойрсон газар бүгд Б.Эрдэнэбатынх. Хотын үнэтэй, өөдтэй бүх газрууд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэдэг хүний мэдэлд очсон. Өвөрхангай аймгийн Уянга сумын бүх газрыг Эрдэнэбат сүйтгэсэн “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат СОТ 2-ыг бас л авсан.
Тэр хүн Монголын хамаг л шим шүлтийг хүртчихээд, шүүхийн шийдвэр гарсан байхад 800 метр газар чөлөөлдөггүй юм. Нийслэлийн замын хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын албаныхан өнөөдөр техниктэй очиж, газрыг нь чөлөөлөөд ажлаа эхлүүлнэ. Нийтийн эрх ашиг нэгдүгээр байх ёстой" гэв.
Зочин · 2024/05/06
ANYSDI GAL ZYGAA80955877
Зочин · 2024/05/06
Нямбаатар иймэрхүү хулгайч нартаа төмөр нүүрээ үзүүл тэмцсэн шиг тэмц бас тэр буян Жагаа гэж танхай дураараа этгээд бна
саран · 2024/05/06
Зөв шүү
Зочин · 2024/05/06
зөв энэ зальтай новш монголчуудыг юугаар гийгүүлсэн юм вэ дандаа гай болж байсан дархнын цементийг аваад бүх хүмүүсийг гудамжинд гаргасан хараал идсэн новш шүү шүүхийн шийдвэртэй тул газар чөлөөлөхөд хэн ч саад болохгүй зүгээр ажлаа хийцгээ
Зочин · 2024/05/06
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/05/06
AXTAI SEXSEER VBI80955877
Зочин · 2024/05/06
SEXSDI80955877
Зочин · 2024/05/06
Хотын даргын зөв төр юмаа мэдэх ёстой иймэрхүү том хулгайч нар байгаа учираас улс хөгжихгүй байна . Нямбаатар эрч хүчтэй зоригтой хуулийн дагуу маш сайн ажиллаж байна бүү шантараарай , хар мэдээ бичээд өөрийг чинь доромжлоод байгаа хүмүүс эрх ашиг нь хөндөгсөн хулгайч нарын торроллуд шүү
Иргэн · 2024/05/06
Зөв
zochin · 2024/05/06
Эрэлийн эрдэнэбат гэж өрөнд баригдаж, өтөнд идэгдсэн, худлаа ярьсан, нэг сайхан залилангийн гар байнаа